Энэ хичээлийн жилд судлагдахуун тус бүрээр 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
“Эхлэл брэнд” ХХК-аас цахим хичээлд хамрагдах боломжгүй, зорилтот бүлгийн суралцагчдад дэмжлэг үзүүлж, өөрсдийн бүтээгдэхүүний дээж гар утсыг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарыг программ ашиглаж сурагчдын гүйцэтгэлийн үнэлгээг онлайнаар гаргах чадварт суралцуулах, хөгжүүлэх, хэрэглээ болгох зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан онлайн сургалтад 8 дүүргийн 62 багш хамрагдлаа.
Сургалтыг нийслэлийн сургагч, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хөгжмийн багш Н.Нэргүй Google sheet программ дээр суралцагчдын дүн мэдээ, судалгааг нэгэн зэрэг ажиллаж цаг хугацаа хэмнэх боломжийг ашиглаж, хэрэглээ болгож үр дүнд хүрч буй туршлагаа хөгжмийн боловсролын багш нарт хуваалцаж тэдэнд арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн.
Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:
Мөн Google form ашиглан дасгал ажилаж, шалгалтын өмнө өөрөө өөрийгөө үнэлэн мэдлэгээ бататгах нь сурагчдын хэрэгцээ мөн эсэхийг тодруулахад сургалтад хамрагдсан багш нарын 89.1% тийм гэж үзсэн бол 96.4% нь өнөөдрийн сургалтаар сурч мэдсэнээ ажилдаа тогтмол ашиглана, оношлогооны хариултыг google sheet-ээр дундаа ашиглаж тал талаас шивэлт хийсэн нь таны ажлыг хөнгөвчлөх боломжтой эсэхэд 92.7% тийм гэж тус тус хариулсан байна. Өнөөдрийн сургалт хамрагдсан нийт багш нарын 83.6% нь үр дүнтэй, хөгжмийн багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж тус тус үнэлсэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан онлайн сургалтад 8 дүүргийн 51 багш хамрагдлаа.
Энэ сургалт нь хөгжмийн багш нарын цахим хичээл бэлтгэх ур чадварыг сайжруулах, хөгжмийн сургалт, үйл ажиллагаанд программуудыг ашиглах, хэрэглээ болгох, ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой цуврал хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Ичинноров “Genial.ly” программ ашиглаж цахим хичээл бэлтгэж, өөрийн суралцсан арга туршлагаасаа бусад багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.
Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:
Цахим хичээл бэлтгэхдээ 70.3% MS Powerpoint, 40.5% Camtasia studio, 40.5% Kinemaster, EDUS 1.2% программуудыг тус тус ашигладаг бол цахим хичээл бэлтгэхдээ 78.4% notebook, 5.4% суурин компьютерийг, 59.6% гар утсаа, 32.4% онлайн программыг нь ашигладаг гэж хариулжээ.
Энэ удаагийн сургалтаар интерактив хичээл бэлтгэх анхан шатны мэдээлэл авч чадсан эсэхийг тодруулахад 97.3% тийм гэж хариулсан бол 91.9% цаашид Genial.ly программ дээр интерактив хичээл боловсруулж,сургалт үйл ажиллагаандаа ашиглана, 94,6% сайн сургалт болсон үнэлсэн нь графикт сургалт зорилгоо хангасан багш нарын ажлын хэрэгцээнд хувь нэмэр оруулсан гэж дүгнэж байна.
Өнөөдөр зарим аймгийн Боловсролын газрын удирдлагууд нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцан, цаашид хамтран ажиллах боломж, туршлагын талаар харилцан санал солилцлоо.
Сургуулийн өмнөх боловсролын “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Нийслэлийн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медалиар шагнагдлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 126, 127, 142, 147, 148 дугаар сургуулийн математикийн 17 багшид Математикийн боловсрол, сургалтын стандарт, агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатар зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Холбоо барих
Захиргааны хэлтэс: 70113039
Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтэс: 70113032
Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын хэлтэс: 70113039
Санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтэс: 70113080
Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэс: 70113088
Ажлын цаг
Да-Ба: 08:00-17:00
Бя, Ня: Амарна