2021 оны 1-р улирал

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

2021 ОНД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДЫН СУДАЛГАА

Д/д Албан хаагчийн нэр Албан тушаал Албан тушаалд томилогдсон шийдвэрийн огноо, дугаар
1 Д.Чинбаатар

Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

2021.02.08 Б/04

Шинэчилсэн: 2021.03.31

Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан, гэрчилгээ

NBG 2020 audit

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

 

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

  1. Нийслэлийн Боловсролын газарт ирсэн өргөдөл гомдол

Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны 1 дүгээр улиралд нийт 37 өргөдөл, гомдол ирснийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн 37 өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал-9 (24.32%), хүсэлт-16 (43.24%), гомдол-12 (32.43%) хувийг тус тус эзэлж байна.

Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс нийт 37 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлсний 32-ийг удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн удирдлагатай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуг өгч шийдвэрлэж, 5 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Шийдвэрлэсэн нийт 32 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 6, Засгийн газрын 11-11 төвөөр 11, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 11, гар утасны аппликейшнээр 4 тус тус бүртгэгдсэн байна.

Шийдвэрлэсэн нийт 32 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 3 хоног 3 цаг 04 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд /erp.ulaanbaatar.mn/цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс гаргасан гомдол, санал, хүсэлтийг тухай бүрд шийдвэрлэж ажиллав.

  1. Дүүргийн Боловсролын хэлтэст ирсэн өргөдөл гомдол:

Тайлант хугацаанд дүүргүүдийн Боловсролын хэлтэст нийт 72 гомдол хүсэлт ирснийг өргөдөл гомдлын нэгдсэн системээр болон бичгээр хүлээн авч ажлын 3-10 хоногт багтаан шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Боловсролын газраас үзүүлж байна.

Теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулахад дэмжин тусалсан Хан-Уул дүүргийн удирдлага, “Юнител” ХХК-ний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.