Өнөөдөр 2 цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2020-2021 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.
Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр захирамжаар “Нийслэлийн боловсролын салбарын барилга, байгууламжийн их засварын төсөл, арга хэмжээг төлөвлөх” аргачлалыг баталсан.
МЭНДЧИЛГЭЭ
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ Танд Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын мэндийг хүргэе.
Эх орны жаргалант ирээдүй – хойч үеийг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, үндэсний зан заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг багш та бүхэн минь үүрч байдаг билээ.
Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа XXI зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Багш таны яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА
Холбоо барих
Захиргааны хэлтэс: 70113039
Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтэс: 70113032
Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын хэлтэс: 70113039
Санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтэс: 70113080
Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэс: 70113088
Ажлын цаг
Да-Ба: 08:00-17:00
Бя, Ня: Амарна