Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын 2020 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт

2020 оны биелэлт

НБГ-ын албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж дүгнэлээ.

Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу Нийслэлийн Боловсрлын газрын 33 төрийн жинхэнэ албан хаагчдын 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг дүгнээд байна. Журмын дагуу нийт албан хаагчдын ажлыг сар, улирал, хагас жил, жилийн эцсээр нэгжийн дарга дүгнэсэн. […]