ТӨСӨЛТ АЖИЛ, ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ

Түлхүүр үгс: Төслийн арга, хүүхдийн бие даасан үйл ажиллагаа, төслийн соёл, төслийн бүтэц, сургалтын төсөл, төслийн төрлүүд.

Сүүлийн жилүүдэд сургалтын арга технологид ахиц дэвшил гарч байгаа хэдий ч систем хандлагатай сургалтын технологи өнөөгийн цаг үед чухал байна. Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлог, сургалтыг бүтээлч сэтгэхүйд хөгжүүлэх арга болон зэргээс төсөлт ажлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж болдог.

Олон улсад боловсролын тогтолцооны бүх түвшинд өнөөдөр хамгийн үр дүнтэй байх сургалтын технологи, инновацийг эрэлхийлэх хэрэгцээ шаардлага тулгаран гарч, эдгээр технологийн нэг нь төсөл юм гэж үзэж байна.

Төслийг нилээд өргөн хүрээнд судалгаа, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан, аливаа шинэ зүйлийг ойлгох зохиох, түүнийгээ нээлттэй эзэмших, өөрийгөө илэрхийлэх чадвартай байж, оновчтой шийдвэр гаргах, бие биедээ туслах чадварт суралцан, хэрэгцээ сонирхлыг томъёолж, боломжийг хэрэгжүүлэх арга гэж тодорхойлсон байдаг.

Төсөлт ажлын өвөг дээдсийг Э.Паркхурст гэж үздэг. (Далтон төлөвлөгөө, 1919).

Н.Ю.Пахомова төслийн аргыг “хувь хүнд чиглэсэн технологи, арга зам” гэж тодорхойлжээ. Энэ нь суралцагчдын  бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, асуудлыг нэгтгэсэн байдлаар харах, хандлага, бүлгийн арга, тусгал, танилцуулга, судалгаа болон бусад арга техник юм гэж үзжээ.

Төслийн технологийн цөм нь бие даасан судалгаа, танин мэдэхүйн, тоглох, хүүхдийн бүтээлч, үр бүтээлтэй үйл ажиллагаа бөгөөд хэрэгжүүлэх явцад хүүхэд өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцийг сурч мэдсэн, шинэ мэдлэгийг бодит байдалтай уялдуулан харж чаддагаараа онцлогтой.

Хүүхдийн сониуч байдал, ажиглалт, шинээр гарч ирж буй асуултын хариуг бие даан хайх хүсэл тэдний тавьж буй асуултуудаас харагддаг. Энэ хугацаанд даалгавар, сэтгэлгээний арга, яриа, уран сайхны болон бусад үйл ажиллагааны төрлийг ашиглан сургалтын болон бүтээлч байдлыг шийдвэрлэх ерөнхий арга замуудын хоорондын уялдаа холбоог хангах нь чухал байна.

Таваас зургаан насандаа хүүхдүүд аливаа юмс үзэгдэл тогтвортой анхаарч, эргэцүүлэн бодож, анализ, синтез хийж чаддаг бөгөөд сонирхол, чадвараа мэдэрч өөрийгөө үнэлэх эхлэл тавигддаг гэж үздэг.

Төсөлт ажил нь бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон давуу талтай байна. Үүнд: амьдралд ойр, сонирхолтой үйл явдлууд болон танил юмсын ер бусын шинж чанарын уялдаа холбоог харуулах; бодит болон субьектив  тодорхой үр дүнд хүрэх; сургалтын чиглэлээр хуваагдахгүй; олон төрлийн үйл ажиллагаа явуулах; ач холбогдол нь зөвхөн үр дүн бус бөгөөд өөрөөрөө байж, өөрийн хэмнэлээр үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэх; хэсэг бүлгээр ажиллахдаа өөрийн харилцах хамтрах түнш, найзаа сонгох зэрэг харилцааны хэлбэрээ сонгох; танин мэдэх, бие даасан байдал, өмнө нь эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглах зэрэг давуу талуудыг нэрлэж болно.

Төслийн ангилал

  1. Танин мэдэхүйн шинжлэх ухааны аргуудыг ашигласан төслүүд (таамаглал) (ажиглалт, туршилт). Туршлагаас харахад бага насны хүүхдүүд төслийн зорилгыг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх, төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үе шатанд бүрэн оролцогч болж чаддаг байна.
  2. Хөгжөөн баясгах, бүтээлч төслүүд,

Театр сонирхогчид тоглолт, видео, хүүхэлдэйн киноны зураг авалт хийх зэргээр тоглож, төсөлд оролцдог. Тав зургаан настай хүүхдүүд аливаа үл явдалд хэсэгчлэн оролцож тоглодог боловч гол төлөв насанд хүрэгчдийн хуваарилсан дүрд орж, тоглодог байна.

  1. Адал явдал, тоглоомын төслүүд нь нарийвчилсан бүтэцгүй, зөвхөн тоймлон харуулсан байдаг. Ийм төсөлд оролцогчид төслийн мөн чанар, агуулгад үндэслэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь тодорхой асуудал эсвэл тухайн нөхцөл байдалд алива үйл ажиллагааг дууриасан утга зохиолын баатрууд эсвэл зохиомол дүрүүд байж болно. Энэ үед дүрд тоглох тоглоом дээр суурилдаг тул хүүхдүүд дуртайяа төслийн үйл ажиллагаанд оролцож, дүрээ амархан эзэмшиж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сонирхолтой мэдээлэл цуглуулж, шаардлагатай үйлдлүүдийг хийдэг.
  2. Мэдээллийн төслүүд нь аливаа объект, үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд чиглэгддэг. Хүүхдүүдийн төрөлхийн сониуч, аливаа зүйлийн учрыг олох, тулгарсан асууудлыг шийдвэрлэхэд хурдацтай суралцдаг тул нийгэм бусдад шаардлагатай үйл явцад идэвхтэй оролцож, мэдээллийн төсөлд дуртайяа хамрагддаг бөгөөд төлөвлөсөн үр дүн тодорхой байдаг. Төсөл дээр ажиллаж байхдаа хүүхдүүдийн бие даасан байдлыг хангахын тулд багш нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, шаардлагатай үйл ажиллагааны дарааллыг оновчтой тодорхойлох нь чухал юм.

Практикт чиглэсэн төслүүд нь бодитой эсвэл субьектив байдлаар хүрэх ажилтай холбоотой байдаг.

Мэдээлэл, судалгаа, бүтээлч төслүүдээс ялгаатай нь энэ тохиолдолд зорилгод хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээ өөр байж болно. Төслүүдийг бүрэлдэхүүн, оролцогчдын тоогоор; үр дүнгийн тодорхой байдлын хэмжээгээр; хэрэгжүүлэх нөхцөлөөр (богино ба урт хугацааны); сэдвээр нь мөн ангилдаг. Төслийн үйл ажиллагааг чадварлаг бүтээхийн тулд төлөвлөсөн төслийн төрлийг тодорхойлох шаардлагатай байдаг, учир нь төслийн төрөл тус бүр нь тодорхой логик холбоотой байдаг.

Төслийн сэдвүүдийг жишээ болгон авч үзье:

  • Хүний дотор юу байдаг вэ?
  • Эрүүл мэндийн цагаан толгой;
  • Өвөл, зуны тоглоомын төрөл, эсвэл өвөл, зуны улиралд яаж тоглох вэ?
  • Хэрхэн, яаж сайхан мөрөөдөлтэй болох вэ?
  • Би тамирчин болохыг хүсдэг.
  • Спортын нэвтэрхий толь бичиг.
  • Бид дизайн хийдэг.
  • Модон морины үүсэл
  • Хог хаягдал
  • Шувууд

Цэцэрлэгийн төсөлт ажил нь “төсөл доторх төсөл” юм. Багш нь хүүхдүүдийн бүтээлч, танин мэдэхүйн, практик үйл ажиллагааны явцыг загварчилдаг бөгөөд үүнд үндэслэсэн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээг төдийгүй хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагуудыг харгалзан үздэг. Тиймээс төсөл бол янз бүрийн үйл ажиллагааны санамсаргүй цуглуулга биш юм.

Төсөлд суурилсан суралцахуй


What is PBL?

Бодит амьдралаас урган гарсан тодорхой асуултад хариулах, тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх, тодорхой бүтээл туурвих замаар мэдлэг, чадвар эзэмшихэд суралцагчдыг хөтлөх сургалтын арга.

/Buck institute of Education. USA/

Төсөлд суурилсан сургалт (PBL) нь суралцагчид бодит ертөнц болон хувь хүний хувьд ач холбогдолтой төслүүдэд идэвхтэй оролцож суралцдаг сургалтын арга юм.

Gold Standard PBL-Төсөлд суурилсан суралцахуйн алтан стандарт

Төсөлд суурилсан сургалтын 7 үйл ажиллагаа

Дизайн ба төлөвлөлт

Багш нар өөрсдийн нөхцөл байдал, хүүхдэд зориулан төсөл зохиож, дасан зохицож, түүний хэрэгжилтийг эхлүүлэхээс оргил үе хүртэл төлөвлөхийн зэрэгцээ хүүхдийн дуу хоолой, сонголтыг тодорхой хэмжээгээр олгодог.

Сургалтын хөтөлбөрт нийцүүлэх

Багш нар төслийг төлөвлөхдөө сургалтын хөтөлбөрт баримжаалж, хамрагдах агуулгын үндсэн мэдлэг, ойлголтыг тусгасан эсэхийг шалгадаг.

Соёлыг бий болгох

Багш нар суралцагчдын бие даасан байдал, өсөлт хөгжилт, нээлттэй эрэл хайгуул, багаар ажиллах, чанарт анхаарал хандуулахыг ил, далд хэлбэрээр сурталчилдаг.

Үйл ажиллагааг удирдах

Багш нар суралцагчидтай хамтран даалгавар, хуваарийг зохион байгуулах, хяналтын цэг, хугацааг тогтоох, нөөцийг хайж олох, ашиглах, бүтээгдэхүүн бий болгох, олон нийтэд нээлттэй болгох зэрэг ажлыг гүйцэтгэдэг.

Суралцагчдын сургалтын үе шат

Багш нар бүх хүүхдүүдийг төслийн зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг, арга хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын арга ашигладаг.

Суралцагчдын сурах чадварыг үнэлэх

Багш нар мэдлэг, ойлголт, амжилтын ур чадварын төлөвшүүлэх болон нэгтгэн дүгнэх үнэлгээг ашигладаг бөгөөд багийн болон ганцаарчилсан ажлын өөрийн болон үе тэнгийнхний үнэлгээг багтаадаг.

Оролцох, Дасгалжуулагч

Багш нар суралцагчидтай зэрэгцэн суралцаж, бүтээж, ур чадвараа хөгжүүлэх, дахин чиглүүлэх, урамшуулах, баяр тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил хариуцсан

мэргэжилтэн Б.Мөнхзаяа

Коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд теле болон цахим хэлбэрээр зохион байгуулсан боловч сурагчдын эх хэлээрээ эх, эсээ зохион бичих чадвар ихээхэн хоцрогджээ. Иймээс зохион бичих чадварын хоцрогдлыг арилгахад дараах ажлыг хийхийг зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд ахлах ангиудад физик сургалтын агуулга гүнзгийрч, улмаар гадаад дотоодын их дээд сургуульд элсэгчдэд тавигдах шаардлага нэмэгдэж байна. Иймээс физик сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд БСШУСЯ-наас байгалийн ухааны хичээлийн сургалтад ашиглах үзүүлэн, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг сургуулиудад хуваарилж байна. Ялангуяа шинээр ирсэн физикийн хичээлийн багаж хэрэгслэл нь физикийн үзэгдэл ба хуулийг шалгах, физик тогтмолуудыг тодорхойлох, лабораторийн ажлын хэмжилт хийж, тооцоо судалгаа явуулж болохоор байгаа нь өмнө ирж байсан багажуудаас ялгаатай байна.

 Физикийн лабораторийн ажлын ангилал.

  1. Агуулгаар нь

а. механик

б. Молекул физик

в. Цахилгаан

г. Оптик

д. Квант физик

  1. Ажлыг гүйцэтгэх аргаар нь

а. Судалгааны

б. Ажиглалтын

в. Ажлын хэмжилтийн

г. Чанарын судалгаа

  1. Сургалт явагдах байдлаар нь

а.  Урьдчилсан   б. Үзүүлэн таниулах байдлаар  в. Үр дүнгээр нь

  1. Сурагчдын бие даах байдлаар нь

а. Шалгах     б.  Эрэл хайлт хийх     в. Бүтээх

  1. Зохион явуулах шинжээр нь

а. Нэгэн зэрэг явагдах лабораторийн ажил  б. Физикийн практикум  в. Гэрийн туршилт

  1. Сургалтын зорилгоор нь

а. Шинийг судлах

б. Давтах

в. Бататгах

г.  Физик үзэгдлийг ажиглах ба судлах

д. Зарим багажийн бүтэц, ажиллагаатай танилцах

е. Хуулийн тоон хэмжээг шалгах

ё. Бодисын шинж чанар, физик тогтмолыг тодорхойлох

 

Лабораторийн ажлын заавар боловсруулах арга зүй

Лабораторийн ажлын ангиллаас хамаарч ажлын зорилго, агуулга, арга зүй, хэмжлийн үр дүнг боловсруулах, шинжилгээ дүгнэлт гаргах асуудлууд гарч ирнэ. Лабораторийн ажлын заавар боловсруулахдаа энэ бүхэнд нарийвчлан хандах хэрэгтэй. Мөн хэд дүгээр ангид, анги танхимын багтаамж, сурагчдын тоо, хичээлийн үргэлжлэх хугацаа зэргийг тооцоолно.

Лабораторийн ажлын заавар заавал нэг загвартай байх албагүй бөгөөд анги бүлэг хичээлийн агуулгаасаа хамаарч өөр өөр хувилбартай байж болно. Манай ихэнх сургуулиудад нэг ангийн хүүхдийн тоо олон,  хүүхдүүд лабораторийн ажлын заавартай урьдчилан танилцах боломжгүй. Физикийн лабораторид байгаа багаж төхөөрөмжүүд нь нэгэн зэрэг анги нийтийг хамарсан ажил явуулах боломжгүй зэргийг харгалзан хэсэгчилсэн буюу багаар зохион байгуулж явуулж болно.

Шинээр ирсэн багаж хэрэгслэлийг сургалтад бүрэн ашиглахын тулд лабораторийн ажлын үлгэрчилсэн зааврыг гаргасан юм. Багш бүр өөрийн сургуулийнхаа онцлогт тохируулан лабораторийн ажлын заавар боловсруулан хэрэглэвэл илүү үр дүнтэй болно. Заавар боловсруулахдаа дараах зөвлөмжийг анхаарч ашиглаарай.

Ажлын зорилгыг тодорхойлохдоо тухайн лабораторийн ажлыг сурагч гүйцэтгэснээр ямар мэдлэг, чадвар дадал эзэмших вэ гэдэгт чиглүүлнэ.

Ашиглах багаж төхөөрөмжийг бүрдүүлэхдээ шинээр ирсэн төхөөрөмжөө хуучин багажуудтайгаа хослуулах ба гарын доорхи материалуудыг ашиглаарай.

Ажлын заавар гэсэн хэсэгт; сурагчид тухайн ажлын талаар  тэр бүр онолын мэдлэг хангалтгүй тул ажил нь хугацаандаа амжихгүй хичээл үр дүн муутай өнгөрдөг иймээс лабораторийн ажлын зааварт  онолын товч мэдээлэл, томъёог оруулж өгсөн.

Ажлын дарааллын хэсэгт сурагчид

  1. Ажлын заавартайгаа танилцаж юу мэдэж хэрхэн яаж ажиллах талаар багшдаа шалгуулж, багажтайгаа ажиллах зөвшөөрөл авна.
  2. Багаж хэрэгслэлээ угсарч ажиллуулах талаар багшдаа шалгуулан хэмжилт бүрийг тусгайлан бэлтгэсэн хүснэгтэнд бичнэ.
  3. Хэмжилтийнхээ дагуу холбогдох тооцоо хийж, зураглал гаргана.
  4. Ажлын явцад хэрхэн яаж ажиллан, юу мэдэж сурснаа багшдаа тайлагнана.