Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож, 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангасан байдал, сургалтын үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 сургуулийн сурагчдад 37 чиглэлд 37 автобус үйлчилж эхэллээ.

МЭНДЧИЛГЭЭ
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хүмүүний түүхэнд тодоос тод мөрөө үлдээж, дэлхийн дайдыг эрхшээж явсан суу алдарт өвөг дээдсийн үргэлжлэл, залгамж хойч нь та бид билээ. Өвөг дээдэс минь бидэнд “Баян хүн болоорой” гэдэггүй “Эрдэмтэй хүн болоорой” гэдэг, “Дээд баян эрдэм ном” хэмээн эрхэмлэн сургаж ирсэн ирсэн билээ.
Даяаршин ойртож, бие биенээс улам илүү хамааралтай болж буй энэ цагийн өнгөнд Монгол хүмүүн бид эрдэм мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ үндэсний онцлог, хэл соёлоо хамгаалан хадгалж гэмээнэ дэлхийн олон улстай зэрэгцэн оршиж улс, эх орноо хөгжүүлэх учиртай.
Шинэ хичээлийн жилд боловсролын харилцаанд оролцогч бүх талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн цар тахлын улмаас алдагдсан хоцрогдлыг арилгаж, эрүүл мэндээ хамгаалан халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж хичээл сургалтаа тасралтгүй, хэвийн явуулах хариуцлагатай үүрэг та биднийг хүлээж байна.
Хичээлийн жил эхлэхээс дуусах хүртэл сургууль цэцэрлэг бүр дүрэм журмаа чанд мөрдөж, багш, ажилтан, эцэг эх, суралцагч бүр хариуцлагатай байж цар тахлын хүнд сорилтыг амжилттай даван туулж чадна. Бүгдээрээ хичээвэл бүтэхгүй зүйл гэж үгүй билээ.
Нийслэлийн нийт багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан албан хаагч Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн мэндийг дахин хүргээд шавь нараа эрдэмд хөтлөх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА
2021 оны 09 дүгээр сарын 01

Нийслэлийн Боловсролын газар үзүүлж байна.

Нийслэлийн Боловсролын газар үзүүлж байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлууд болон 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, байнгын хорооны гишүүд болон БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, харьяа мэргэжлийн байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төлөөллүүд оролцов.

Өнөөдрийн сургалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар үг хэллээ.

Цахим сургалт 08 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалт үндсэн 7 сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Их дээд сургуулийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, сунгах ажлыг зохион байгуулах удирдамж