Сургалтад бага боловсролын сургалтын менежерүүд идэвхтэй сайн оролцож, “Аюулгүй амьдрах ухаан” сургалт болон тэгш хамруулан сургах бодлогын талаар нэгдсэн нэг ойлголттой болсноороо үр дүнтэй боллоо.

Сургалтанд нийслэлийн төрийн өмчийн 210 цэцэрлэгийн эрхлэгч, 565 тогооч, нярав зэрэг 775 хүн хамрагдлаа.

2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 251, төрийн бус өмчийн 434, нийт 685 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Зорилго: Багшийн ур чадварын уралдаан нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, технологийн сан бүрдүүлэхэд оршино.

Нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургууль 
  • Мужаан
  • Цахилгаанчин
  • Үйлчлэгч ажилд авна. 
Утас 99268142, 88180778
Хугацаа 2020.11.01 хүртэл бүртгэл явагдана

2020-2021 оны хичээлийн жилд хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй нийслэлийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад оролцогчид дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу.

Судалгаа бөглөх

Сургалтын үеэр НБГ-ын дарга Ж.Гантулга захирал, эрхлэгч нарт хандан өөрийн хариуцсан байгууллага бүртээ МУ-ын Засгийн газрын болон Засаг даргын дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, хууль журмыг мөрдөн, сахилга хариуцлагыг чанд сахиж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сургалтын чанарыг сайжруулах, багш хүүхдийн хөгжлийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ НАР ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
Нийслэлийн мэдээлэл зүйн багш нар 2009 оноос хойш БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус улсын соёл, мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй танилцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, сургалтад хамрагддаг.
Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар, БНСУ-ын Цахим сургалтыг дэмжих төв хамтран энэ жилийн хувьд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зайн сургалтыг “NAVER BAND” платформ ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.
Нийт 52 цахим хичээлийг орчуулан байршуулсан бөгөөд багш нар цахим сургалтанд хамрагдсаны дараа даалгавараа хийж явуулах юм.
Сургалт 2020 оны 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжилж амжилттай төгссөн багш нар сертификатаа гардан авна.
Энэ удаагийн сургалтаар хэрэглээний програм хангамж, програмчлал, робот технологи, мультимедиа технологи, хиймэл оюун ухаан зэрэг агуулгаар зайн сургалт явагдаж байна.
Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуулийн мэдээлэл зүйн 40 багш хамрагдаж байна.