“ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг  нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”  /2021-2023/ БШУ –ны сайдын  2021 оны 5 дугаар сарын 21-ний  өдрийн   А/190   дугаар тушаалаар   батлагдан энэ хичээлийн жилээс  эхлэн  3 жилийн хугацаатайгаар  хэрэгжүүлэх юм.

БМДИ, Боловсролын хүрээлэнгээс 2021 оны 8 дугаар сарын  04-06-ны өдрүүдэд  “Сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих, “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж”, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө”, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж”, “Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй”, “Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгааны арга зүй”

гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион  байгууллаа. Тус хэлэлцүүлэгт  нийслэлийн 1375 багш, удирдах ажилтан  амжилттай оролцож  санал бодлоо илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН СУЛ ОРОН ТООНЫ МЭДЭЭЛЭЛ

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649, нийт 268 байгууллагад 1572 багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна.

Ажлын байрыг сонирхсон иргэд тухайн байгууллагад хандана уу.

ЕБС-ийн сул орон тооны мэдээлэл

Цэцэрлэгийн сул орон тооны мэдээлэл

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
– Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
– Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
– Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
– Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно‼️
– ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 70, сургуулийн суудлын тоо 3770-аар нэмэгдэж байгаа юм.

ШИНЭЭР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
👩‍🏫 Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 02-наас 06-ны өдрийн 18 цаг хүртэл цахим хэлбэрээр Нийслэлийн Боловсролын газарт ЦАХИМААР хүлээн авна.
💻 Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn болон www.esis.edu.mn системээр дамжин орж болно.
👩‍🏫 Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;
👩‍🏫 Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Цахим сургалтад Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 350 албан хаагч хамрагдлаа.

Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” болсон нийслэлийн багш, удирдах ажилтнуудад мэргэжлийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 229, 2018 оны 382 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812, 2019 оны А/854 дүгээр тушаалын дагуу “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт орох хүсэлт ирүүлсэн 153 нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын материалыг Боловсролын газрын даргын 2020 оны А/82 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Зөвлөх” багш мэргэжлийн зэрэг олгох шалгуурын дагуу магадлан, шалгуурт тэнцсэн 102 багш, удирдах ажилтнуудаас БШУ-ны сайдын 2021 оны А/29 дүгээр тушаалаар Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийг олгосон.

 “ЗӨВЛӨХ БАГШ” болсон 58 багш, удирдах ажилтнуудад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар баяр хүргэж, мэргэжлийн үнэмлэхийг нь өглөө.

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 25, 58 дугаар сургууль дээр ажиллалаа.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.1.7 дахь заалтын хүрээнд нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудад “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллаар чадавхижуулах үе шаттай сургалт эхэллээ.