Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, байнгын хорооны гишүүд болон БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, харьяа мэргэжлийн байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төлөөллүүд оролцов.

Өнөөдрийн сургалтыг нээж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар үг хэллээ.

Цахим сургалт 08 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалт үндсэн 7 сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Их дээд сургуулийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, сунгах ажлыг зохион байгуулах удирдамж

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төсөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нийслэлийн химийн багш нарт “Бүрэн дунд боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сорил туршилтын арга зүй” онол, арга зүйн сургалт, “Грийн химистри”ХХК-тай хамтран “Химийн хорт болон аюултай бодис, түүнтэй харьцах, хор хөнөөлийг бууруулуах, урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийслэлийн 241 химийн багш хамрагдаж мэргэжил ур чадвар, онол, арга зүйгээ дээшлүүлэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төслийн хүрээнд “Бүрэн дунд боловсролын дизайн технологийн сургалтын шинэ тоног төхөөрөмж ашиглах арга зүй” сургалт зохион байгуулж, дизайн технологийн 381 багш хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төслийн хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сурагчдын STEM боловсролыг дэмжих чиглэлээр математикийн багш нарт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмлэг үзүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах арга зүй сургалтыг 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн 642 математикийн багш хамрагдаж мэргэжил ур чадвар, арга зүйгээ дээшлүүлэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төслийн хүрээнд ахлах ангийн сурагчдын STEM боловсролыг дэмжих чиглэлээр физикийн багш нарт “Физикийн сургалтад лабораторийн тоног төхөөрөмж ашиглах аргазүй” сэдэвт 24 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн 320 физикийн багш хамрагдаж мэргэжил ур чадвар, арга зүйгээ дээшлүүлэв.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор хэрэгжүүлж, ажиллах хэд хэдэн үүрэг даалгаврыг онцолсон юм.