Нийслэлийн Боловсролын газраас Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны “Зөвлөлдөх баг”-ийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус системийг нэвтрүүлж буй нийслэлийн 60 цэцэрлэгийн эрхлэгч, хоол зүйч, тогооч, нярав нийт 180 гаруй албан хаагчид цахим болон танхимаар хамрагдлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт мэргэжлийн программ ашиглан сурагчдын хөгжимдөх чадварыг дээшлүүлэхэд интерактив хичээл, түүнийг бэлтгэх чадварыг хөгжүүлэх, хэрэглээ болгох, багшийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд “Сурагчдын хөгжимдөх чадварыг дээшлүүлэхэд интерактив хичээл бэлтгэх арга зүй” онлайн сургалтад 8 дүүргийн 81 багш хамрагдлаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн хөгжмийн багш М.Ганзул Power point программ дээр суурилан Liveworksсheet, musescore, Screen recorder зэрэг программууд ашиглан интерактив хичээл бэлтгэн зааж өөрийн хичээл сургалтад хэрэглээ болгож буй арга туршлагаас хөгжмийн боловсролын багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.
Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:
Өнөөдрийн сургалт таны ажилд хэрэгцээтэй эсэх асуултад 100% “Тийм” 94.7% сургалтын дараа өөрийн ажилд заавал хэрэглээ болгоно. Нийт хамрагдсан багш нарын 95.7% нь сайн үр дүнтэй, хөгжмийн багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж тус тус үнэлсэн байна.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нар 2021 оны 09 сарын 14-нөөс 17,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар 09 сарын 21-нээс 24-ний өдрүүдэд “Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй” онлайн сургалтад тус тус хамрагдсан.

Цахим сургалтад Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 350 албан хаагч хамрагдлаа.

Мэдээлэл зүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх 24 цагийн сургалт цахим хэлбэрээр эхэллээ.

“АГААРТ ХАТДАГ БАРИМЛЫН ШАВРЫГ СУРГАЛТ-ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ НЬ” НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн монгол хэл, бичгийн багш нарын графикт  сургалтыг  “”Уран зохиолын хичээлээр эх хэл соёлоороо бахархах, бусдын соёлыг хүндэтгэх хандлага төлөвшүүлэх нь”, “Товчилсон үгийн мөн чанар, хэрэглээ”, “Монгол хэлний хичээлийг эхэд суурилан заах нь сэдвийн хүрээнд  2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цахимаар  зохион байгууллаа.

Тус цахим сургалтад нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн  ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын 453 багш оролцлоо.

Сургалтыг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгий доктор О.Шинэбаяр, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн доктор Д.Эрдэнэсан, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Р.Өлзийхүү  нар зохион явууллаа.

 

Үндэсний бичиг үсгийн баярт зориулан 21 аймаг, нийслэл дэх Хэлний бодлогын салбар зөвлөлөөс дараах ажлыг зохион байгуулж байна.