Ёс зүйн дүрмийг танилцуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, танилцуулгад нийт 9881 багш, удирдах болон бусад ажилтан нар хамрагдсан байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2022 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх онцлог ажил болон цаг үеийн асуудлаар холбогдох мэдээллийг дүүргийн нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч нарт өглөө.

Нийслэлийн физик, мэдээллийн технологийн судлагдахууны  “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багш нарт зөвлөн туслах yp чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт зохион байгуулагдав.

Сургалтыг “Боловсрол судлал түүний зарим асуудал” сэдвээр  МУБИС-ийн багш доктор (Ph.D), профессор Ш.Ичинхорлоо, “Мэдээллийн технологийн хөгжлийн үе багш нарт тавигдаж  буй шаардлага”  сэдвээр Орхон их сургуулийн багш, доктор (Sc.D) профессор Ц.Содов нар секц уншив. Сургалтад физик мэдээллийн технологийн 19 багш хамрагдав.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон тус яамны газар, хэлтсийн дарга нар Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Материалыг 2022 оны 01-р сарын 07-17-ны хооронд хүлээн авна.

Хими, биологи, эрүүл мэндийн багш нарын “Зөвлөлдөх баг”-ийг 38 гишүүнтэйгээр байгуулсан.

Нийслэлийн Боловсролын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг.