Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог […]








МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН “АЛХАМ АЛХМААР” АЯН ЭХЭЛЛЭЭ
Хүний ирээдүйг тодорхойлох, амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол мэргэжил сонголт билээ. Тун удахгүй сар гаруйн дараа 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ.
Иймд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад зориулсан “АЛХАМ АЛХМААР” мэргэжил сонголтын аян эхэллээ.
Уг аяны хүрээнд www.mycareer.mn болон www.myfuture.mn сайтаар дамжуулан
Өөрийгөө танихад зориулсан сэтгэл зүйн тестүүд;
Мэргэжлүүдийн талаар судлах заавар;
Мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, зөвлөмж болон мэдээллийг алхам алхмаар хүргэх болно.
Өөрийн онцлог, сонирхож буй ажил, мэргэжил болон элсэн суралцах сургуулийнхаа тухай мэдэж авах нь таныг илүү оновчтой сонголт хийхэд туслах болно
myCareer.mn
myfuture.mn
МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөр
Нийслэлийн Боловсролын газар
Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар