Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн англихэлний багш Д. Болормаагийн “Nearpod” хэрэгслийг ашиглан interactive хичээл бэлтгэх арга туршлагаас

Nearpod өргөтгөл хэрэглэх нь Bolormaa.D

2020 оны 11 сарын 11-нээс теле хичээлийн хуваарийг 20 дугаар цэцэрлэгийн пэйж, бүлгүүдийн цахим хаягт байршуулан гэр бүлд хүргэж ажилласан. Долоо хоногийн судалгаагаар бүлгийн хүүхдүүд бүрэн хамрагдахгүй байгаа шалтгааныг хүүхэд бүрээр гаргахад хөдөө орон нутагт өвөө эмээтэйгээ амьдарч буй 10 хүүхэд, аав ээж нь онцгой нөхцөлд ажиллаж байгаа 23 хүүхдийн судалгааг нягтлан гаргасан.

bzd-20-tse-tele-tsahim-surgalt-2021

Багшийн арга зүйн цахим сан бүрдүүллээ.

Боловсролын хэлтэс болон тус дүүргийн цэцэрлэгүүд нь сургуулийн өмнөх боловсролын  хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих сургалтыг тасралтгүй явуулан, багшийн арга зүйн цахим сан бүрдүүллээ. “Цахим хичээлийн сан”-д хэл яриа суралцахуйн чиглэлээр 169, математикийн энгийн төсөөлөл 164, байгаль нийгмийн орчин 149, дүрслэх урлаг 146, хөгжим 96, хөдөлгөөн эрүүл мэнд 130 буюу нийт 854 цахим хичээл боловсруулж багш нарт нээлттэйгээр хүргэн ажиллаж байна.

Baganuur SUB turshlaga 2021

Нийслэлийн Боловсролын газрын санаачилгаар “Нийслэлийн  тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/969 дүгээр захирамжаар баталсан. Энэ журмын дагуу байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил, хотын соёл, эх оронч үзэл төлөвшил гэсэн 4 чиглэлийн хүрээнд 23-35 шалгуур үзүүлэлтийн дагуу цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цогцоор нь үнэлж шалгаруулдаг. Энэ нь нэг талаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны түвшинд магадлах ажлыг зохион байгуулж, байгаа хэлбэр юм. Тухайн жилд шалгараагүй байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулан бүтээлч санаачилга гарган ажиллаж дараагийн жилд шалгуур үзүүлэлтийг хангаж, урамшуулалд хамрагдаж байна.

Энэ жилийн хувьд “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын шалгуур үзүүлэлтийг хангасан ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1215 захирамжаар  урамшуулсан юм.

Өнгөрсөн  жилүүдэд   хүүхдийн   сурч хөгжих тэгш орчинг  бүрдүүлсэн, шилдэг менежментээрээ шалгарч тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн  туршлага судлах, шинэ санаа, шилдэг бүтээлч үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, харилцан  суралцах “Хамтдаа хөгжье” шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дүүргүүдэд нэгдсэн байдлаар зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ хичээлийн жилд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн тул “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийг туршлага судлах, бүтээлч үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажлыг онлайнаар зохион байгуулж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс  эхний  5 байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийн бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагатай дараах линкээр орж танилцана уу.

Ерөнхий боловсролын сургууль:

1.Сүхбаатар дүүргийн  3 дугаар сургууль

https://youtu.be/dXgnkxUBNq8

2.Баянзүрх дүүргийн  84 дүгээр сургууль

https://youtu.be/QapAb7VY2TI

3.Сүхбаатар дүүргийн  11 дүгээр сургууль

https://youtu.be/dQRsk56F06Q

4.Хан-Уул дүүргийн  63 дугаар сургууль

https://youtu.be/NfxUppup-ns

5.Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч цогцолбор сургууль

https://youtu.be/Ri3UlCmH2K4

Цэцэрлэг:

1.Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

https://youtu.be/lnFW32xtnqM

2.Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/b8hVpVpQMxM

3.Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/lQAUNhixTKc

4.Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг

https://youtu.be/L2tjpAuNpAQ

5.Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/t__BBq7H2Og

Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул шилдэг сургуулиудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг цахим сайтаар дамжуулан хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ НАР ЗАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.
Нийслэлийн мэдээлэл зүйн багш нар 2009 оноос хойш БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын урилгаар тус улсын соёл, мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй танилцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, сургалтад хамрагддаг.
Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар, БНСУ-ын Цахим сургалтыг дэмжих төв хамтран энэ жилийн хувьд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зайн сургалтыг “NAVER BAND” платформ ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.
Нийт 52 цахим хичээлийг орчуулан байршуулсан бөгөөд багш нар цахим сургалтанд хамрагдсаны дараа даалгавараа хийж явуулах юм.
Сургалт 2020 оны 12 дугаар сарын 25 хүртэл үргэлжилж амжилттай төгссөн багш нар сертификатаа гардан авна.
Энэ удаагийн сургалтаар хэрэглээний програм хангамж, програмчлал, робот технологи, мультимедиа технологи, хиймэл оюун ухаан зэрэг агуулгаар зайн сургалт явагдаж байна.
Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуулийн мэдээлэл зүйн 40 багш хамрагдаж байна.