Нийслэлийн Боловсролын газар 2022 онд нийт 1215 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж ажилласан байна.
Иргэдээс нийт 177 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 151 /85.3%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 26 /14.7%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
2022 оны 10 дугаар сарын 31 Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 10 дугаар сард /2022.10.01-10.25/ нийт 189 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэн ажиллаж байна. […]
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ III УЛИРЛЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2022 оны 09 дугаар сарын 28
- НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны III улиралд /2022.07.01-09.25/ нийт 371 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдээс нийт 371 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 336 /90.5%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 35 /9.5%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 371 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 31 /8.4%/, Засгийн газрын 11-11 төвөөр 298 /80.3%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 32 /8.6%/, НҮНТ бүртгэсэн 2 /0.5%/ E-Service –ээр 7 /1.9%/, гар утасны аппликейшнээр ирсэн 1 /0.3%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 36 / 9.7%/, хүсэлт 120 /32.3%/, гомдол 214 /57.7%/, талархал 1 /0.3 %/ хувийг тус тус эзэлж байна.
Шийдвэрлэгдсэн нийт 336 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 14 цаг 39 минут байна. Шийдвэрлэгдсэн нийт өргөдөл гомдлын 174 буюу 51.8 хувийг 5 хоногт, 101 буюу 30 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 92 /27.4%/ өргөдөлд боломжгүй тухай, 59 /17.6/ бусад байдлаар хариуг өгч, 185 /55%/ өргөдлийг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн 24 өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Тайлант хугацаанд өргөдөл гаргахаар биеэр ирсэн иргэдийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 45 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 90 /24.26%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 88 /23.72%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 78 /21.02%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 63 /16.98%/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 11 /2.96%/
- Дүрэмт хувцас, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухай 6 /1.62 %/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 5 /1.35 %/
- Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 3 /0.81 %/
- Нийслэлийн удирдах албан тушаалтантай уулзах хүсэлтийн тухай 3 /0.81 %/
- Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 3 /0.81 %/
- Автобусны чиглэл, маршрутын тухай 2 /0.54 %/
- Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тухай 2 /0.54 %/
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 2 /0.54 %/
- Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, зохицуулалтын тухай 2 /0.54 %/
- Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 2 /0.54%/
- Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилга байгууламжийн зориулалтыг хянах тухай 1 /0.27 %/
- Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилгын лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт хүсэх тухай1 /0.27 %/
- Автобусны цагийн хуваарийн тухай 1 /0.27 %/
- Цалин хөлсний тухай 1 /0.27 %/
- Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлын тухай 1 /0.27 %/
- Барилгажилтын норм, дүрэм, шаардлага хангаж байгаа тухай 1 /0.27 %/
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилгын салбарын үйл ажиллагааны тухай1 /0.27 %/
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 72 /19.4%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 55 /14.8%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 142 /38.3%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 21 /5.7%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 81 /21.8%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Тус газар нь байгууллагын дуудлагын нэгдсэн үйлчилгээ (CallPro) -нд шилжиж, 70113039 ганц дугаараар иргэд, олон нийтийг хүлээн авах болсон.
Тус үйлчилгээнд шилжсэнээр нэг толгой дугаар дээр дуудлагыг төвлөрүүлж, иргэдэд дугаарыг хоногшуулах, дуудлага хийхэд нь төвөггүй байх, хэрэглэгчийн дуудлагад шуурхай хариулах, гомдол саналыг түргэн шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлж байна.
Тайлант хугацаанд байгууллагын 70113039 дугаарт 1655 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 526 иргэн холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна.
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:
Тус газарт 2021 оны III улиралд иргэдээс 81 өргөдөл, 2022 оны III улиралд 371 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 290-аар өссөн байна. Өмнө 2020, 2021 онуудад Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байсантай холбоотойгоор өргөдөл гомдлын тоо буурсан дүнтэй байсан.
2022 оны 08 дугаар сарын 30 Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 148 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна. Тайлант […]
Иргэдээс нийт 24 гомдол, санал, хүсэлт, ирүүлсний 20 /83.3%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 4 /16.6%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2022 оны 06 дугаар сарын 23
- НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны эхний хагас жилд нийт 406 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс нийт 406 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 401 /98.8%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 5 /1.2%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 406 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 86 /21.2%/, Засгийн газрын 11-11 төвөөр 267 /65.7%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 40 /9.8%/, НҮНТ бүртгэсэн 5 /1.2%/ E-Service –ээр 6 /1.9%/, гар утасны аппликейшнээр ирсэн 2 /0.5%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 39 / 9.6%/, хүсэлт 137 /33.7%/, гомдол 226 /55.7%/, талархал 4 /1 %/ хувийг тус тус эзэлж байна.
Шийдвэрлэгдсэн нийт 401 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 3 хоног 17 цаг 16 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 294 буюу 73.3 хувийг 5 хоногт, 80 буюу 20 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 276 / 68%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан, гомдол гарах болсон шалтгаан нөхцөлийг судлах үүднээс ирсэн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлтийн байдалд 7 хоног бүр мониторинг хийж, Даваа гараг бүрд байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, хяналт тавьж ажиллаж байна. Тайлант хугацаанд байгууллагын шуурхай хуралдаанаар 27 удаа өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар хэлэлцсэн байна.
Мөн иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, улирлын болон цаг үеийн асуудлаар давтан гарч буй өргөдөл гомдлын шалтгаан нөхцлийг судалж “Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г үндсэн 2 зорилтын хүрээнд 13 арга хэмжээтэй баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Тайлант хугацаанд өргөдөл гаргахаар биеэр ирсэн 78 иргэнийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 38 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
Нийт өргөдөл гомдлын 207 буюу 50.1 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 122 /30.05%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 85 /20.94%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 55 /13.55%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 70 /17.24%/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 16 /3.94 %/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 16 /3.94%/
- Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 14 /3.45 %/
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 3 /0.74%/
- Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 3 /74%/
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 3 /0.74%/ зэрэг өргөдөл, гомдлууд голлох хувийг эзэлж байна.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 119 /29.3%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 57 /14%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 99 /24.4%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 73 /18 %/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 58 /14.3%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Тус газарт 2021 оны эхний хагас жилд иргэдээс 68 өргөдөл, 2022 оны эхний хагас жилд 406 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 338-аар өссөн байна. Өмнө 2020, 2021 онуудад Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байсантай холбоотойгоор өргөдөл гомдлын тоо буурсан дүнтэй байсан. Харин хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар зохион байгуулагдаж цэцэрлэгийн нэмэлт элсэлт бүртгэл зохион байгуулагдсан, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн шийдвэрүүд нь өргөдлийн тоо өсөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2021 оны эхний хагас жилд 5 хоног 19 цаг 17минут байсан бол 2022 оны эхний хагас жилд 3 хоног 17 цаг 16 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ I УЛИРЛЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
- НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны I улиралд нийт 120 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс нийт 120 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 119 /99.2%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 1 /0.8%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 61 /50.9%/, Засгийн газрын 11-11 төвөөр 43 /35.8%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 12 /10%/, E-Service –ээр 3 /2.5%/, гар утасны аппликейшнээр ирсэн 1 /0.8%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 16 /13.3%/, хүсэлт 47 /39.2%/, гомдол 56 /46.7%/, талархал 1 /0.8%/ хувийг тус тус эзэлж байна.
Шийдвэрлэгдсэн нийт 119 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоног 07 цаг 24 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 102 буюу 85.7 хувийг 5 хоногт, 13 буюу 10.9 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 77 / 64%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа гарагт байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, өргөдөл гарах болсон шалтгаан нөхцлийг тухай бүр нь судалж, хяналт тавьж ажиллаж байна.
Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
Нийт өргөдөл гомдлын 77 буюу 64.1 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 58 /48.33%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 19 /15.83%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 21 /17.5%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 3 /2.5%/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 5 /4.17 %/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 4 /3.33%/
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
- Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 3 /2.5%/
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
- Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, зохицуулалтын тухай 1 /0.83%/
- Хог хаягдал шатаах, орчны эвгүй үнэр, бохирдлын талаар 1 /0.83%/
- Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын тухай 1 /0.83%/
- Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
- Цалин хөлсний тухай 1 /0.83%/ тус тус эзэлж байна.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 38 /31.7%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 12 /10%/, Санхүү, хөрөнгө, оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 7 /5.8%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 61 /50.8%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 2 /1.7%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Өргөдөл гомдлын хандалт, шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтээр авч үзвэл:
PAI
Хандалтын индекс |
PDI
Шийдвэрлэлтийн индекс |
PTI
Шийдвэрлэлтийн хугацааны индекс |
PQI
Шийдвэрлэлтийн чанарын индекс |
PCI
Өргөдөл гомдлын индекс |
0.063 | 0.992 | 0.891 | 0.999 | 0.877 |
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:
Тус газарт 2021 оны I улиралд иргэдээс 37 өргөдөл, 2022 оны I улиралд 120 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 83-аар өссөн байна. Тайлант хугацаанд цэцэрлэгийн нэмэлт элсэлт бүртгэл зохион байгуулагдсан, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн шийдвэрүүд нь өргөдлийн тоо өсөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2021 оны I улиралд 3 хоног 3 цаг 04 минут байсан бол 2022 оны I улиралд 2 хоног 07 цаг 24 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 1 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс гаргасан гомдол, саналыг холбогдох албан тушаалтанд уламжилж, зохих хууль, журмын хүрээнд шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг тооцох, нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тайлангийн хугацаанд нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл гомдлоос 1 өргөдлийг хугацаанд нь судалж, 119 өргөдлийг шийдвэрлэж, 99.2 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.
Иргэдээс нийт 261 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсний 260-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 1 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.