“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ, ИНДЕКСИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭРГҮҮЛСЭН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ШИЛДЭГ ТУРШЛАГА” -ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ.
“Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын 3.1.3 заалтыг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индекс” -ээр дүгнэн шалгаруулах ажлыг нийслэлд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
“Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын 6.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21 ний өдрийн А/1215 захирамжаар 300.000.000 сая төгрөгөөр урамшуулсан юм.
Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул шилдэг сургуулиудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг цахим сайтаар дамжуулан хүргэж байна.