
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/01 дүгээр тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан.

Энэ зорилтын хүрээнд:
1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
2. Суралцагчийн хөгжил, хамгаалал
3. Багшийн хөгжил
4. Удирдлагын манлайлал
5. Сургалтын орчин
6. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэсэн 6 чиглэлээр үнэлгээний үр дүнгийн мэдээлэлд үндэслэн сургууль, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах аргачлал, загвар боловсруулан хэрэгжүүлэх менежментийн багууд үндэсний болон орон нутгийн, сургалтын байгууллагын түвшин бүрд ажиллана.

Өнөөдөр боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, албан хаагчид “Сургуулийн менежментийг сайжруулах аргачлал” сэдвээр боловсролын байгууллагын болон багшийн үнэлгээний үр дүнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох аргачлал боловсруулан хэлэлцүүлэхээр сургалт, семинарыг хамтран зохион байгуулж байна.