НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2021 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

2021.12.7

            Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2021 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 47 сургууль, 85 цэцэрлэг, 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, 1 дотуур байр, 2 хүзүүвчийн барилга, нийт 152 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

         Монгол Улсын 2021 оны төсөвт 4 сургууль, 10 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 16 барилга байгууламж шинээр барих хөрөнгө батлагдсан. Мөн Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө 3 цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталсан.

          Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд 6 сургууль, 15 цэцэрлэгийн барилга 2021 онд шинээр баригдаж эхлэхээр төлөвлөгдсөн.

          Энэхүү нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй 152 төсөл, арга хэмжээг санхүүгийн эх үүсвэрээр задлан харуулбал дараах байдалтай байна.

Улсын төсөв Нийслэлийн төсөв Дүүргийн төсөв АХБ-ны зээлийн төсөл Бусад гадаадын төслүүд Дүн
1 Сургууль 31 2 8 6 47
2 Цэцэрлэг 57 3 4 18 3 85
3 Бага сургууль, цэцэрлэг 13 13
4 Спорт заал 3 3
5 Насан туршийн боловсролын төв 1 1
6 Дотуур байр 1 1
7 Хүзүүвчийн барилга 1 1 2
  Дүн 107 5 5 26 9 152

 

           Улаанбаатар хотод хэрэгжиж буй нийт  боловсролын салбарын 152 барилга байгууламжийн 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж байна. Эдгээр он дамжин баригдаж буй 112 сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын гүйцэтгэл 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн байдлаар 79.0 хувьтай байна.

              “Ковид-19” цар тахал, барилгын материалын үнийн өсөлт, хомсдол, худалдан авах ажиллагааны явц, барилгын төсөвт өртгийн үнийн зөрүү зэрэг шалтгаанаас сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орох хугацаа байнга хойшилж байна.

              2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 9 сургууль, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 22 цэцэрлэг, 5 бусад боловсролын байгууллагын барилга, нийт 38 боловсролын барилга байгууламж ашиглалтад ороод байна.    

             Дээрх сургууль, цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орсноор сургуулийн суудлын тоог 6568-иар, цэцэрлэгийн орны тоог 4390-иэр тус тус нэмэгдүүлээд байна. /бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг нэмж тооцоод/

        Дараах сургууль, цэцэрлэгийн барилга одоогийн байдлаар ашиглалтад ороод байна.

     
  Сургууль Хүчин чадал Санхүүжилтийн эх үүсвэр
1 БЗД, 19-р хороо, 148-р сургууль 640 БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж
2 ХУД, 75-р сургууль 828 Япон Улсын ЗГ-ын буцалтгүй тусламж
3 СХД, 26-р хороо, 152-р сургууль 960 БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж
4 ХУД, 15-р хороо, 130-р сургууль 920 БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж
5 СХД, 37-р хороо, 154-р сургууль 640 БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж
6 БГД, 9-р хороо, 146-р сургууль 640 Улсын төсөв
7 СХД, 33-р хороо, 122-р сургуулийн өргөтгөл 640 АХБ-ны хөнгөлөлттэй зээл
8 БГД, 20-р хороо, 19-р сургуулийн шинэ барилга 640 Улсын төсөв
9 СБД, 1-р хороо, 1-р сургуулийн өргөтгөл 320 Улсын төсөв
  Дүн 6228  

 

  Цэцэрлэг Хүчин чадал Санхүүжилтийн эх үүсвэр
1 БЗД, 10-р хороо, Цагдаагийн хотхоны 296-р цэцэрлэг 240 Улсын төсөв
2 БЗД, 8-р хороо, Баганат өргөө хотхоны 289-р цэцэрлэг 240 Улсын төсөв
3 БГД, 11-р хороо, 30-р цэцэрлэг 240 Улсын төсөв
4 ЧД, 10-р хороо, 292-р цэцэрлэг 200 Улсын төсөв
5 ЧД, 7-р хороо, 291-р цэцэрлэг 200 Улсын төсөв
6 БЗД, 20-р хороо, 63-р цэцэрлэгийн өргөтгөл 100 НҮБ-ын Хүүхдийн сан
7 СБД, 12-р хороо, шинэ 299-р цэцэрлэг 150 Дүүргийн төсөв
8 СХД, 10-р хороо, 294-р цэцэрлэг 150 Улсын төсөв
9 БЗД, 8-р хороо, 301-р цэцэрлэг 240 Улсын төсөв
10 СБД, 6-р хороо, 25-р цэцэрлэгийн шинэ байр 240 Арабын нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламж
11 БГД, 4-р хороо, 164-р цэцэрлэгийн өргөтгөл 150 АХБ-ны хөнгөлөлттэй зээл
12 ЧД, 16-р хороо, 293-р цэцэрлэгийн шинэ барилга 150 Улсын төсөв
13 БЗД, 17-р хороо, 297-р цэцэрлэг 100 НҮБ-ын Хүүхдийн сан
14 СХД, 33-р хороо, 271-р цэцэрлэг 150 Улсын төсөв
15 БГД, 21-р хороо, 278-р цэцэрлэг 240 Улсын төсөв
16 НД, 1-р хороо, 274-р цэцэрлэг 150 Улсын төсөв
17 БЗД, 6-р хороо, 265-р цэцэрлэг 150 Улсын төсөв
18 БЗД, 9-р хороо, 167-р цэцэрлэгийн өргөтгөл 50 Нийслэлийн төсөв
19 ХУД, 4-р хороо, 12-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 280 Улсын төсөв
20 БЗД, 2-р хороо, 305-р цэцэрлэг 150 Улсын төсөв
21 ХУД, 21-р хороо, 290-р цэцэрлэг 280 Улсын төсөв
22 ХУД, 4-р хороо, шинэ цэцэрлэг 300 Улсын төсөв
  Дүн 4150  
  Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Хүчин чадал Санхүүжилтийн эх үүсвэр

 

1 БЗД, 9-р хороо, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 280 /сургууль 160, цэцэрлэг 120/ Улсын төсөв
2 ЧД, 14-р хороо, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 300 /сургууль 180, цэцэрлэг 120/ Улсын төсөв
  Дүн 580  

         Монгол Улсын 2021 оны төсөвт 4 сургууль, 10 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 16 барилга байгууламж шинээр барих хөрөнгө батлагдсан.

         Эдгээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн барилгаас 1 сургууль, 4 цэцэрлэгийн барилга барих газрын асуудал шийдвэрлэгдээгүй батлагдсан.

         Дээрх Монгол Улсын 2021 оны төсөвт шинээр барихаар батлагдсан сургууль, цэцэрлэгийн барилгаас 1 сургууль, 4 цэцэрлэгийн худалдан авах ажиллагааны эрх нийслэл хотод шилжин ирээд байна.

Гүйцэтгэгч шалгарсан Цэцэрлэгийн барилга худалдан авах /БЗД,2-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 7-р хороо/, Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг /СХД/, Сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих /СХД, 12-р сургууль/, Цэцэрлэгийн барилга /ЧД, 16-р хороо/ 5

         Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас 2021 онд нийслэл хотод 5 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 5 тоног төхөөрөмж, 22 их засвар, нийт 32 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирээд байна.

          Дараах сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжээд байна.

Гүйцэтгэгч шалгарсан Сургуулийн өргөтгөл /ХУД, 34-р сургууль/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /НД, 6-р хороо/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 211-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 20-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга /ХУД, 20-р хороо/, Сургуулийн спорт заалны барилга /БЗД,97-р сургууль/, Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /ХУД, 67-р цэцэрлэг/, Сургуулийн барилгын өргөтгөл /БЗД, 84-р сургууль 8
Тендер шалгаруулалт үргэлжилж байгаа Цэцэрлэгийн өргөтгөл /ХУД, 145-р цэцэрлэг/,  Цэцэрлэгийн барилга худалдан авах /ХУД, 4-р хороо, Ханбогд хотхон/ 2
Газрын асуудал шийдвэрлэх шаардлагатай Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуулийн барилга /СХД/ 1

Монгол Улсын 2020 оны төсөвт батлагдаж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн дараах барилгууд өнөөг хүртэл тендер шалгаруулалт зарлагдаагүй байна.

  1. БЗД, Цэцэрлэгийн барилгын өргөтгөл,45-р цэцэрлэг, 150 ор.

         Мөн 2020 онд худалдан авах үйл ажиллагаа хэрэгжиж чадаагүй СХД-ийн 22-р хорооны цэцэрлэг барих худалдан авах ажиллагааны эрхийг БШУ-ны яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байна.

        Хан-Уул дүүргийн 7,8 дугаар хорооны 60,118 дугаар сургууль, 209,73 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох дулаан дамжуулах төвийн ажлыг 2021 онд Улсын төсвөөс хэрэгжүүлэхээр болсон. “Хэмжилзүй” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан.

         Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 онд СБД-ийн 150,217-р цэцэрлэг, НД-ийн 152,208-р цэцэрлэгийг халаалтын зуухыг сольж, хийн зууханд шилжүүлэхээр тендер шалгаруулалт зарлаж, “Дашваанжил” ХХК шалгарсан. СБД-ийн 150-р цэцэрлэгийн оронд ХУД-ийн 190-р цэцэрлэгийг хийн зууханд шилжүүлэхээр болсон.

          Мөн ХУД-ийн 14-р хорооны 165-р цэцэрлэг, 59-р сургуулийн цогцолборын халаалтын зуухыг сольж, цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тендер шалгаруулалт зарлаад байна.

        НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны газрын хүрээнд 2021 онд СХД-ийн 42-р сургуулийн 2,3-р байр, БЗД-ийн 69-р сургуулийн А байр, Амгалан ЦС-ийн А байруудыг дулаалах, засварлана.

       “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 2021 онд ЧД-ийн 37-р сургууль, 83-р цэцэрлэг, БГД-ийн 114,133-р цэцэрлэгийн барилгуудыг дулаалах гүйцэтгэгч шалгарсан.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн