Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт мэргэжлийн программ ашиглан сурагчдын хөгжимдөх чадварыг дээшлүүлэхэд интерактив хичээл, түүнийг бэлтгэх чадварыг хөгжүүлэх, хэрэглээ болгох, багшийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд “Сурагчдын хөгжимдөх чадварыг дээшлүүлэхэд интерактив хичээл бэлтгэх арга зүй” онлайн сургалтад 8 дүүргийн 81 багш хамрагдлаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн хөгжмийн багш М.Ганзул Power point программ дээр суурилан Liveworksсheet, musescore, Screen recorder зэрэг программууд ашиглан интерактив хичээл бэлтгэн зааж өөрийн хичээл сургалтад хэрэглээ болгож буй арга туршлагаас хөгжмийн боловсролын багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.
Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:
Өнөөдрийн сургалт таны ажилд хэрэгцээтэй эсэх асуултад 100% “Тийм” 94.7% сургалтын дараа өөрийн ажилд заавал хэрэглээ болгоно. Нийт хамрагдсан багш нарын 95.7% нь сайн үр дүнтэй, хөгжмийн багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж тус тус үнэлсэн байна.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн