НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2021 оны 06-р сарын 29-ний өдөр

Тайлангийн хугацаанд нийслэлийн Боловсролын газарт нийт 92 өргөдөл гомдол ирснээс дүүргүүдийн Боловсролын хэлтэст 20 өргөдөл гомдлыг шилжүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан ба ажлын 5 хоногт багтаан хугацаанд нь шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны хагас жилийн байдлаар иргэдээс нийт 72 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсний 68-ийг удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуг өгч шийдвэрлэж,  4 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 72 өргөдөл гомдол санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 13 /18%/, Засгийн газрын 11-11 төвөөр 23 /32%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 27 /37.5%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 1 /1.4%/, гар утасны аппликейшнээр ирсэн 7 /9.7%/, E-Service –ээр 1 /1.4%/ тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 15 /19.7%/, хүсэлт 29 /40.9%/, гомдол 28 /39.4%/ хувийг эзэлж байна. Шийдвэрлэгдсэн нийт 68 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5 хоног 17 цаг 56 минут буюу Нийслэлийн зорилтот төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд /erp.ulaanbaatar.mn/ цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс 116 гомдол гаргасныг тухай бүрд шийдвэрлэж ажилласан.

Дүүргийн боловсролын хэлтэст ирсэн өргөдөл гомдол:

Тайлангийн хугацаанд дүүргийн Боловсролын хэлтсүүдэд 36 өргөдөл гомдол ирсэн бөгөөд НБГ-аас шилжүүлсэн 20, нийт 56 өргөдөл ирснээс 22 хүсэлт, 26 гомдол, 8 саналыг хүлээн авч хуулийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна. Иргэдээс утсаар хүлээн авсан 23, бичгээр авсан 12, алба хаагчдаас 12, дээд газраас шилжүүлсэн 9, нийт 56 өргөдлийг хүлээн авч 5 хоногт багтаан шийдвэрлэсэн бөгөөд нийт өргөдөл гомдлыг төрлөөр нь ангилж үзэхэд, боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын асуудлаар-5, сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааны талаар-8, ерөнхий боловсролын үйлчилгээний талаар-15, боловсролын салбарын хүний нөөцийн талаар-12, КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК, НОК-оос гаргасан шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан-16 өргөдөл ирүүлсэн байна.

Боловсролын салбарт нийт 128 өргөдөл гомдол ирснээс 124 өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж  96.8 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн