“ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ БАГИЙН АРГААР БЭЛТГЭЖ ЗААХ АРГА ЗҮЙ” НИЙСЛЭЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ГРАФИКТ ОНЛАЙН СУРГАЛТ БОЛЛОО

Ерөнхий боловсролын 7 дугаар ангийн хичээлийн агуулга дахь “Монгол ардын дуу хөгжим-Орчин цагийн хөгжмийн урлаг”–ийг сурагчдад хүргэхэд багш нарын хамтран бэлтгэсэн хичээл бодит үр дүнгээ өгч буй туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан онлайн сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 103 багш хамрагдсан.

            Ардын дууг орчин цагийн хэв маяг, чиг хандлага, найруулгатай холбож сурагчдын дуулах, хөгжимдөх, сонсох чадваруудыг эзэмшүүлэхэд хөгжмийн багшийн зүгээс эрэл хайгуул хийж, сурагчдад сонирхолтой байдлаар бэлтгэж хүргэхэд багш нарын багийн ажиллагаа чухал болохыг энэхүү сургалтаар харууллаа.

Нийслэлийн сургагч багш, Сонгинохайрхан дүүргийн 67 дүгаар сургуулийн хөгжмийн багш Д.Цэцгээ удирдан тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн  хөгжмийн  8 багш хамтран бэлтгэсэн сургалтад хамрагдсан багш нар сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд дараа хэлэлцүүлэг зохион байгуулж, дараа дараагийн багийн хичээлд тусган хэрэгжүүлэхээр болов.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн