2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Хөгжмийн хэмнэл болон хөгжимт дасгал хөдөлгөөнөөр хүүхэд, багш, ажилтан бүрийг  хөгжүүлэх нь” сэдэвт сургалт – цахим үзүүлэх ажилд нийслэлийн 8 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн  70 багш хамрагдлаа.

Нийслэлийн индексийн урамшуулалд шалгарсан цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд багш нэг бүрийг хөгжүүлж буй арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулсан энэхүү сургалт-цахим үзүүлэх ажилд Ц.Мөнхжаргал эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 55 дугаар цэцэрлэгийн хамт олны хүүхэд, багш, ажилтан бүрийг энгийн болон үндэсний, цахилгаан хөгжмөөр тоглох, тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэн чадваржуулж, хамт олныг нийгэмшүүлэн хөгжүүлж буй туршлагатай танилцаж, суралцсан.

“Хамтдаа хөгжицгөөе” үзэл баримтлалд тулгуурласан нээлттэй үзүүлэх ажил нь дүүрэг, нийслэлд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж, багш ажилтан, хүүхдийн хөгжлийг дэмжин чадваржуулсаар байна.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн