Суурь, бүрэн дунд боловсролын монгол хэл, уран зохиолын хичээлийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 123 монгол хэл, бичиг уран зохиолын багшид өгүүлбэр зүйн онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 30 цагийн “Өгүүлбэр зүйн” цахим сургалтыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна.
Одоогоор “Өгүүлбэр зүйн судалгааны тойм”, “Сайжруулсан хөтөлбөрт өгүүлбэрийн агуулгыг тусгасан байдал” “Холбоо үгийн утга, үүрэг”, “Баймж нэгжүүдийн тухай” сэдвүүдээр МУБИС, МУИС, СЭЗДС-ийн эрдэмтэн, доктор багш нар уригдан лекц уншиж, сургалтад оролцогч багш нараар дадлага ажил хийлгүүлж байна.
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн