Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 275 сургуулийн захиралд НБГ-ын дарга Ж.Гантулга 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар онлайн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00 цагт зохион байгууллаа.
Теле болон цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах зүйлс, сайжруулах арга замууд” сэдвээр болон 2020 онд боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга, илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагч нар холбогдох мэдээллийг өглөө.
  
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн