2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                                          Улааанбаатар хот

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны төсвийн саналыг тусгай зориулалтын шилжүүлэг 207.6 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлого 11.9 тэрбум, туслах үйл ажиллагааны орлого 3.2 тэрбум төгрөг нийт 222.7 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.

2021 оны тусгай зориулалтын шилжүүлэг өмнөх оныхоос 26.7 тэрбум төгрөгөөр буюу 11.4 хувиар буурсан байна.

2021 оны төсвийн саналд төрийн өмчийн 159 сургуулийн 8373 бүлэгт 283,130 суралцагч, төрийн бус өмчийн 132 сургуулийн 2062 бүлэгт 42,107 суралцагч суралцагч, тусгай 4 сургуулийн 144 бүлэгт 1322 суралцагч, Албан бус насан туршийн боловсролын 8 төвд 752 суралцагч, нийт 203 байгууллагад 327,310 суралцагч суралцахаар тооцоолсон.

2021 онд ерөнхий боловсролын сургуулийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик тооноос 34852 хүүхэд буюу 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хөрөнгө оруулалт

2020 оны 11 дүгээр сарын байдлаар  улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 9 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж хүчин чадлыг 5470-р нэмэгдүүлсэн.

Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 2021 онд ашиглалтанд орох 47 барилга, байгууламж /Үүнд: 34 сургуулийн барилга болон өргөргөл, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалны барилга, 1 Албан бус насан туршийн боловсролын төв/ шинээр ашиглалтад орж хүчин чадал 23410-р нэмэгдэхээр тооцон сургалтын үйл ажиллагааг барилгын ашиглалтанд орох хугацаагаар тооцоолж урсгал зардлыг төсөвт тооцож тусгасан. 

Орон тоо

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуульд 16060 / Үүний 11390 багш, 4670 ажилтан албан хаагч/ багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд өмнөх оныхоос 1261-р нэмэгдсэн байна. 2020 оны сүүлийн сар болон 2021 онд шинээр сургууль, сургуулийн өргөтгөл ашиглалтанд ороход багш, ажилчдын тоо 16358 болон нэмэгдэхээр тооцон тусгасан.  

Цалин хөлс, урамшуулал

Үндсэн болон нэмэгдэл цалингийн зардалд 154.9 тэрбум төгрөг батлагдсан нь 2020 оныхоос 8.4 хувиар буурсан. Урамшуулалын зардалд мөнгө батлагдаагүй байна.

Цалин, хөлсний бууралт нь

  • Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, лаборатори сургуулиудын нэмэгдлүүд тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт батлагдаагүй шалтгаанаас болж байна. Уг асуудлыг БШУЯ-наас тодруулахад тус нэмэгдлүүдийг 2021 онд Улсын төсвөөс санхүүжүүлж, аймаг, нийслэлийн БСУГ-аар дамжуулан олгоно гэсэн чиглэлийг өгсөн.

2020 оны төсөвт тусгагдсан тус нэмэгдлүүдийн хэмжээг хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлт Багш Ажилчид НИЙТ
Ур чадварын нэмэгдэл 15,778,071.43 2,687,088.34 18,465,159.77
Лабораторийн нэмэгдэл 4,423,500.00 735,772.23 5,159,272.23
Үр дүнгийн урамшуулал 9,243,707.14 3,002,124.40 12,245,831.54
29,445,278.57 6,424,984.96 35,870,263.54

Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон НДШ-ийн зардалд 18.7 тэрбум төгрөгийг тусгасан.

Үдийн цай, хоолны зардал

Сургуулийн сурагчдын үдийн цайны зардал болон тусгай сургуулийн өдрийн хоолны зардал, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативаар батлагдсан зардлаар тооцсон.

Үүнд сургуулийн 1-5 дугаар ангийн 1 суралцагчийн өдрийн үдийн цайны зардлыг  900 төгрөгөөр тооцон 153,933 суралцагчдад үдийн цайны зардалд 17.9 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 1 суралцагчийн өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тооцон 1322 суралцагчдад 0.7 тэрбум төгрөг, дотуур байрны 1 хүүхдэд өдрийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 818 хүүхдэд нийт 0.5 тэрбум төгрөг тусгасан. 

Бусад хувьсах зардал

Хувьсах зардлыг тооцохдоо Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг тооцон 3.6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолоор батлагдсан 10 зардалд хуваан тусгасан. Тээвэр шатахууны зардлыг хүүхдийн автобустай сургуулиудад хуваарилан 216.0 сая төгрөгийг тусгасан.

Төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардлын санхүүжилт 

2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт  13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан.

Санхүүжилтийн бууралтын талаар БШУЯ-наас тодруулахад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын дүнд өөрчлөлт орно гэсэн чиглэлийг өгсөн боловч одоогоор эрх зүй нь батлагдаагүй учир хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолоор төрийн бус өмчийн сургуулийн 42,107 хүүхдэд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцсон.

Дэлгэрэнгүй үзэх

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн