2020 оны 07 дүгээр сарын 24-ны өдөр                                        Улаанбаатар хот

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг  Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Орон нутгийн төсвийн  төсөл боловсруулах журам батлах тухай Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал, “Монгол улсын 2019-2020 оны  төсвийн төсөл”  боловсруулах удирдамж чиглэл,  Сангийн яамнаас  төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөлөл бэлтгэх удирдамж,  төсвийн төслийг боловсруулахад баримтлах суурь үзүүлэлт, бусад холбогдох эрх зүйн акт  зэргийг тус тус үндэслэн  хянаж нэгтгэн боловсруулсан болно.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн 685 хүүхдийн цэцэрлэгийн 3539 бүлэгт 120576 хүүхэд хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жин 81.5 хувьтай байна.

2021 онд нийслэлийн төрийн өмчийн  316 цэцэрлэгийн 2800   бүлэгт   117925  хүүхэд, төрийн бус өмчийн  437  цэцэрлэгийн  1445 бүлэгт   33049  хүүхэд хүмүүжихээр тооцож,  нийт  279.3 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн төсөлд нэгтгэн боловсруулсан.

  Нийт  150974 хүүхэд төсвийн төсөлд  санхүүжихээр тусгагдсанаас  113994 хүүхэд өдрийн цэцэрлэгт, 2452 хүүхэд 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт, 567 хүүхэд хувилбарт сургалтад , 588 тусгай болон  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд тус тус  хүмүүжихээр төсвийн төсөлд тусгагдлаа.

2021 онд цэцэрлэгийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик  тооноос    30398 хүүхэд буюу  25.2  хувиар өссөн, 2021 оны төсвийн төсөл  өмнөх оны батлагдсан төсвөөс  73.4 тэрбум төгрөг буюу  35.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн  сургуулийн өмнөх боловсролын  2021 оны төслийн өсөлт,
өсөлтийн хувь хэмжээ  / дүүргээр /    

 / мянган төгрөг/             

 Дүүрэг  Байгууллагын тоо   Хүмүүжих
хүүхдийн тоо 
 Ажиллах орон тоо   Батлагдсан төсөв
2020 он 
 2020 оны
төсвийн
төсөл 
 Төсвийн
өсөлт
 Өсөлтийн
%
Баянгол 104 22,496 1700 32,798,120 42,580,459.3 9,782,339.0 29.8%
Баянзүрх 211 35,417 2373 42,629,189 57,048,679.7 14,419,490.6 33.8%
 Сүхбаатар 70 15,374 1369 22,387,486 30,925,831.1 8,538,345.5 38.1%
Сонгино
хайрхан
138 31,013 2933 45,776,930 60,770,627.6 14,993,697.3 32.8%
Чингэлтэй 63 15,398 1555 23,499,342 33,426,813.6 9,927,471.6 42.2%
Хан-Уул 135 23,810 1473 26,333,275 37,346,600.3 11,013,325.2 41.8%
Налайх 19 4,181 408 5,606,985 7,909,438.1 2,302,453.3 41.1%
Багануур 11 2,959 415 6,045,488 8,184,891.6 2,139,403.3 35.4%
Багахангай 2 325 55 848,177 1,088,090.2 239,913.7 28.3%
 ДҮН 753 150,974 12,281 205,924,992.0 279,281,431.6 73,356,439.6 35.9%

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр  2020 онд 60 цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөл, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орохоос одоогийн байдлаар 4 цэцэрлэг ашиглалтад орсон ба  хүлээгдэж байгаа  цэцэрлэгүүдийг  2020 онд багтан ашиглалтад орно гэж үзэн, 2021 оны төсвийн төсөлд  60 цэцэрлэгийн 719 бүлэг, 9185 хүүхэд, 1904 багш ажилчдын  орон тоо,  ажиллах хугацааг   бүтэн жилээр  тооцон цалин хөлс, хувьсах зардал, хоолны зардлыг  тусгасан.

 Мөн Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр  2021 оны 09 дүгээр сараас  шинээр ашиглалтад  орох  25 цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөл, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга нийт 31  цэцэрлэгийн 200 бүлэг 5110 хүүхдийн хүчин чадалд суурилан,  ажиллах орон тоог  752 –аар тооцон, цалин, НДШ, хүүхдийн хоол, бусад хувьсах зардалд нийт 7,3 тэрбум төгрөгийн төсвийг төсөлд тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 472 дугаар тогтооын дагуу багш албан хаагчдын цалин хөлс нэмэгдэл урамшууллыг тооцоолсон.

Төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын 6458 багшид 103,2 тэрбум төгрөг, 5823 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 61,0 тэрбум төгрөгийг нийт цалин хөлс нэмэгдэл урамшуулллын зардалд 164,2 тэр бум төгрөгийг  тооцон тусгасан. Үүнээс:

  • Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам” –ыг баримтлан төрийн үйлчилгээний байгууллагад 6-аас дээш жил ажилласан  5953 ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 5,7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд  нэмэгдүүлэн тусгасан.
  • Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу 11404 багш ажилтанд олгох улирлын ажлын үр дүнд олгох  мөнгөн урамшууллын зардалд 15,2 тэрбум  төгрөгийг тусгасан.
  • Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу багш ажилтнуудад олгох ур чадварын нэмэгдлийг сар бүр 20 хувиар дундажлан  тооцож,  нийт  16,5 тэрбум төгрөгийн  зардлыг тусгасан.

  Шинээр  байгуулагдсан төрийн бус өмчийн  9 цэцэрлэгийн  37 бүлэг,  769  хүүхдийн хүчин чадлаар тооцон  урсгал санхүүжилтыг байрны хүчин чадал, хүүхдийн тооны үзүүлэлтийг баримтлан төсвийг тооцсон.

Нийслэлийн  Засаг даргын 2019 оны А/14 дүгээр захирамжийн хүрээнд  цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн зарим дүүрэг, цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор төрийн бус өмчийн  128 цэцэрлэгийн зорилтот бүлгийн 3087 хүүхдийг үргэлжлүүлэн  суралцуулахад олгох хувьсах болон хоолны зардалд 3,9 тэрбум төгрөгийг тусгасан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна” гэсний дагуу  хичээл практик дадлага сургуулилтын зардалд  1,8 тэрбум  төгрөгийг  тусгасан.

Засгийн газрын 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баримтлан  цэцэрлэгийн 206 төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжиин зардалд 3,4 тэрбум төгрөг, Боловсролын тухай хуулийн 43.1.7-ийн дагуу 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид хамрагдах  10 багшийн өргөдлийн дагуу буцалтгүй тэтгэмжийн мөнгийг, мөн төсөвт  байгууллагын төсөвт нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 497,7 сая төгрөгийг тус тус тооцон тусгасан. /Шагналын дагалдах, хөдөө орон нутагт ээлжийн амралтаар явсны ирэх очих замын зардал,  байгууллагын дотоод журмын дагуу түлээ нүүрсний хөнгөлөлт, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, гачигдал гарсан иргэнд буцалтгүй тусламж,  тэтгэмж олгох,… гэх мэт зардалд зориулагдах/

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын  дагуу  хүүхдийн хоолны зардлыг өдрийн цэцэрлэгт 2475 төгрөгөөр, хувилбарт сургалтын  хоолны зардал 1237,5 төгрөгөөр, 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн хоолны зардал 3600 төгрөгөөр тус тус тооцон нийт  55,8 тэрбум төгрөгийг тооцон төсвийн төсөлд тусгасан.

Шинээр  2021 онд байгууллагын дэргэдэх төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг ажиллуулах /Хууль зүйн яамны 3 бүлэг, АШУҮИС-ийн 3 бүлэг  Иргэний нисэхийн ерөнхий газрын 3 бүлэг/ нийт 9 бүлгийн 255 хүүхдийн  хүмүүжүүлэхэд шаардагдах орон тоо,  урсгал санхүүжилтийг холбогдох төрийн өмчийн цэцэрлэгийн төсөвт тооцон тусгасан. Нийслэлийн хэмжээнд нийт 18  төрийн өмчийн цэцэрлэгийн харьяанд  59 салбар бүлэг, 1480  хүүхэд  хүмүүжихэд  шаардагдах урсгал санхүүжилтийг  тусгасан болно.

Төрийн Аудитын тухай хуулийн 18.6 дахь заалт, Үндэсний Аудитын газрын санал, Сангийн сайдын 256 тоот тушаалын дагуу аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээний жишгийн үнэлгээгээр тооцон, төсөвт байгуулагуудад өнгөрсөн жилд байгуулсан гэрээг үндэслэн  жилд 2 удаа гүйцэтгэлийн аудит орохоор тооцож, нэг цэцэрлэг аудитын төлбөрт 550.0 мянган төгрөг нийт 152.9 мянган төгрөгийн зардлыг тусгасан.

2021 оны төсвийн төсөлд төрийн бус өмчийн 437 цэцэрлэгийн 33049  хүүхдэд   ногдох хувьсах зардлыг Засгийн газрын 2016 оны  242 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлын нормативт зардлаар тооцон  нийт 29 тэрбум  360,5 сая төгрөгөөр тооцож төлөвлөсөн.

Төрийн бус өмчийн цэцэрлэгийн  хувьсах зардлыг тооцохдоо  Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах ” 242 дугаар тогтоолын дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах дундаж норматив цалингийн зардал 707,3 мянган төгрөг, ажил олгогчийн төлөх шимтгэл 11 хувиар буюу 77,8 мянган төгрөг,  бусад хувьсах зардлыг 22,8 мянган төгрөгийн нормативт зардлыг баримтлан  тооцсон.

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэв шинжтэй төрийн өмчийн 2 цэцэрлэг, төрийн бус өмчийн  7 цэцэрлэгийн урсгал санхүүжилтыг Засгийн газрын  2012 оны 185 тоот тогтоолын дагуу  3.3.2 дахь хэсгийг үндэслэн нэг суралцагчийн хувьсах  зардлын нормативийг  3 дахин нэмэгдүүлж , 1 тэрбум 493,0 сая төгрөгөөр тооцож тусгасан.

 Нийслэлд 24 цагийн үйл ажиллагаатай 17 цэцэрлэг байгаагаас төрийн бус өмчийн 2 цэцэрлэг байна. / СБД-ийн Цасан гоо , Налайх дүүргийн Тэнүүн төгөл цэцэрлэг/  Эдгээр цэцэрлэгийн урсгал санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах ” 242 дугаар тогтоолын дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах дундаж нормативийг хувьсах зардлыг дундаж хэмжээг тооцох  итгэлцүүрээр нэмэгдүүлэн тооцож, тусгасан.

 

 

Боловсруулсан:    СӨБ-ийн төсөв санхүүгийн

мэргэжилтэн                               Ч.Билэг-Оюун

 

Хавсралт файл татах: ТАТАХ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн