Нийслэлийн төрийн өмчийн 261 цэцэрлэгийн эрхлэгч нарт НБГ-ын дарга Ж.Гантулга 2020-2021 оны хичээлийн жилийн хичээл сургалтын үйл ажиллагаа 2021 оны 02-р сарын 01-ээс эхлэхтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар онлайн хурлыг 01 дүгээр сарын 28-ны өдөр 14:00 цагт зохион байгууллаа.
Тус хурлаар сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах зүйлс, сайжруулах арга замууд” сэдвээр болон 2020 онд боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга, илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагч нар холбогдох мэдээллийг өглөө.
 
Суурь, бүрэн дунд боловсролын монгол хэл, уран зохиолын хичээлийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 123 монгол хэл, бичиг уран зохиолын багшид өгүүлбэр зүйн онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 30 цагийн “Өгүүлбэр зүйн” цахим сургалтыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна.
Одоогоор “Өгүүлбэр зүйн судалгааны тойм”, “Сайжруулсан хөтөлбөрт өгүүлбэрийн агуулгыг тусгасан байдал” “Холбоо үгийн утга, үүрэг”, “Баймж нэгжүүдийн тухай” сэдвүүдээр МУБИС, МУИС, СЭЗДС-ийн эрдэмтэн, доктор багш нар уригдан лекц уншиж, сургалтад оролцогч багш нараар дадлага ажил хийлгүүлж байна.
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 275 сургуулийн захиралд НБГ-ын дарга Ж.Гантулга 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар онлайн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00 цагт зохион байгууллаа.
Теле болон цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах зүйлс, сайжруулах арга замууд” сэдвээр болон 2020 онд боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга, илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагч нар холбогдох мэдээллийг өглөө.
  

1. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14/101 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын Захиргааны хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

https://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2021/niislel/48.pdf

2. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14/101 дүгээр албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

https://csc.gov.mn/uploads/SHalgaltZar/2021/niislel/49.pdf

Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул шилдэг сургуулиудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг цахим сайтаар дамжуулан хүргэж байна.

Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлж байна.