НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

2020 ОНД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДЫН СУДАЛГАА

Д/д Албан хаагчийн нэр Албан тушаал Албан тушаалд томилогдсон шийдвэрийн огноо, дугаар
1 А.Отгончимэг Нярав 2020.03.27 Б/29
2 С.Хонгорзул Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2020.03.30 Б/31
3 Ц.Мөнх-Эрдэнэ Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга 2020.08.19 Б/64
4 О.Бадамсэрээжид Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн 2020.11.04 Б/68
5 Г.Нямсүрэн Хүүхдийн эрх, хамгаалал, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 2020.12.02 Б/70
6 М.Номин Архив, бичиг хэргийн эрхлэгч 2020.12.15 Б/74

Шинэчилсэн: 2020.12.31

Нийслэлийн боловсролын салбарын ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Нийслэлийн Боловсролын газарт 2020 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1800-1200 тусгай дугаарын утсаар-51, Засгийн газрын 11-11 төвөөр-47,  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр-15, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагаар-131, гар утасны аппликейшнээр-2, E-Service-10, фэйсбүүкээр хандсан-2, нийт 258 санал, хүсэлт, гомдол, талархал, иргэдээс ирүүлснээс 258 өргөдлийг холбогдох мэргэжилтэн албан тушаалтан, сургууль, цэцэрлэгийн удирдлагатай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуг өгч шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал, талархал-7 (2,71%), санал-17 (6,59%), хүсэлт-176 (68,22%), гомдол-58 (22,48%) эзэлсэн байна.

Хэлтэс Нийт хандалт Үүнээс
Хүсэлт Гомдол Талархал Санал
1 Захиргааны хэлтэс 130 94 26 7 3
2 Бодлогын хэрэгжилтийн хэлтэс 50 30 11 0 9
3 Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэс 29 19 9 0 1
4 Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс 49 34 11 0 4
258 176 58 7 17

Нийт ирсэн 258 өргөдлийг 8 хоног 5 цаг 17 минутад шийдвэрлэсэн.

БШУ-ны яам, Нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбооноос зохион байгуулж буй 1000 багшийн цахим сургалт 2020 оны 12 дугаар сарын 28, 2021 оны нэгдүгээр сарын 4, 11, 14-ний өдрүүдэд тус тус үргэлжлэх юм.

#Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.

НЗД-ын 2020 оны А/1320 дугаар захирамж

Боловсролын тухай хууль нь 2002 онд анх батлагдсан. Их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал, цахим орчин, хувь хүний мэдлэг, ур чадварт тавигдах шаардлага зэрэг шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил нь дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ хувь хүний хөгжлийн онцлог, шаардлагад нийцүүлэх хэрэгцээг бий болгоод байна.  Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд батлагдсан үзэл баримтлал, “Боловсролын ерөнхий хууль“-ийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Та бүхнийг саналаа өгөхийг хүсье.

Иймд дээрх хуулийн төсөл боловсруулахад Таны санал чухал тул саналаа 70113039 утсаар өгнө үү.

 

Теле хичээлийн хуваарийг Econtent.edu.mn сайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо.

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлье! Эрсдэлгүй орчин, нөхцлийг бүрдүүлье!!!

Хүнс тараалтыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан зохион байгуулж дуусгана. Одоогоор 4500 гаруй хүүхдэд дэмжлэгийг хүргээд байна.