“ЭХЛЭЛ БРЭНД” ХХК ЗОРИЛТОД БҮЛГИЙН СУРАЛЦАГЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
“Эхлэл брэнд” ХХК-аас цахим хичээлд хамрагдах боломжгүй, зорилтот бүлгийн суралцагчдад дэмжлэг үзүүлж, өөрсдийн бүтээгдэхүүний дээж гар утсыг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүүхэд багачуудын сурч боловсрох үйл хэрэгт бүтээгдэхүүний дээжээрээ бэлэг барьж дэмжлэг үзүүлж байгаа “Эхлэл брэнд” ХХК-ийн хамт олонд талархал дэвшүүлээд, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа суралцагчдад хүргэж, үр дүнг эргэж танилцуулж ажиллахаа илэрхийллээ.
Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн захирал Ч.Батзаяа “Том үйл биш ч гэсэн бидний энэ үйлдлийг цаашид олон Монгол брэндүүд дэмжиж, хүүхдэд цахим хичээлээс хоцрохгүйгээр сурч боловсроход хувь нэмрээ оруулаарай” гэж уриалсан юм.