Цаг үеийн мэдээлэл ШИНЭЭР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ШИНЭЭР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА. Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 02-наас 06-ны өдрийн 18 цаг хүртэл цахим хэлбэрээр Нийслэлийн Боловсролын газарт ЦАХИМААР хүлээн авна. Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn болон www.esis.edu.mn системээр дамжин орж болно. Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай. Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах; Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР 2021-07-27/by Админ https://www.edub.edu.mn/wp-content/uploads/2021/02/10468655_711320292256884_9023239054706945697_n.jpg 544 590 Админ http://www.edub.edu.mn/wp-content/uploads/2020/09/logo-300x300.jpg Админ2021-07-27 00:08:542021-07-27 02:42:50ШИНЭЭР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА