
Холбогдох хууль, журмын дагуу яаралтай авч хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь зарим цэцэрлэгүүд дээр эрүүл мэндийн байгууллагын ачааллаас шалтгаалан шинжилгээ авах эмч нар цагтаа ирээгүй, зарим цэцэрлэгийн холбогдох албан тушаалтнууд зохион байгуулалтад хариуцлагагүй хандаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийг хүйтний улиралд гадаа дараалалд зогсоох, бөөгнөрөл үүсгэх зэрэг иргэдийг бухимдуулсан явдал гарлаа. Иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан нэр бүхий зарим цэцэрлэгүүдээс тайлбар гаргуулан, газар дээр нь холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.