Нийслэлийн хөгжмийн багш нарын энэ удаагийн сургалт нь анги удирдах арга барил, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнээс суралцуулах зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан бөгөөд цахим сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 168 багш хамрагдсан.
Хөгжмийн багш анги удирдах нь ангийн сурагчдын сурлага, спорт, урлагийн авьяас чадварыг хөгжүүлэхэд удирдан чиглүүлэхээс гадна хүнлэг энэрэнгүй, тусч, эвсэг хамт олон болгон төлөвшүүлж буйг өөрийн ажил үйлсээрээ баталж буй Нийслэлийн сургагч, Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн Япон-Солонгос хэлний 11б ангийн багш О.Дорждэрэмийн туршлагатай танилцлаа.
Анги дааж удирдана гэдэг сурагчдын сэтгэл зүй, тэдний хүсэл сонирхлыг хамгийн сайн мэдэрч дотны найз нь байж сурлагын хоцрогдолгүй сургахад эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаж үр дүнд хүргэх нь анги удирдсан багшийн эв дүй, ур ухаан байдаг.