2021 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан онлайн сургалтад 8 дүүргийн 51 багш хамрагдлаа.
Энэ сургалт нь хөгжмийн багш нарын цахим хичээл бэлтгэх ур чадварыг сайжруулах, хөгжмийн сургалт, үйл ажиллагаанд программуудыг ашиглах, хэрэглээ болгох, ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой цуврал хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Сургалтыг Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Ичинноров “Genial.ly” программ ашиглаж цахим хичээл бэлтгэж, өөрийн суралцсан арга туршлагаасаа бусад багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.
Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:
Цахим хичээл бэлтгэхдээ 70.3% MS Powerpoint, 40.5% Camtasia studio, 40.5% Kinemaster, EDUS 1.2% программуудыг тус тус ашигладаг бол цахим хичээл бэлтгэхдээ 78.4% notebook, 5.4% суурин компьютерийг, 59.6% гар утсаа, 32.4% онлайн программыг нь ашигладаг гэж хариулжээ.
Энэ удаагийн сургалтаар интерактив хичээл бэлтгэх анхан шатны мэдээлэл авч чадсан эсэхийг тодруулахад 97.3% тийм гэж хариулсан бол 91.9% цаашид Genial.ly программ дээр интерактив хичээл боловсруулж,сургалт үйл ажиллагаандаа ашиглана, 94,6% сайн сургалт болсон үнэлсэн нь графикт сургалт зорилгоо хангасан багш нарын ажлын хэрэгцээнд хувь нэмэр оруулсан гэж дүгнэж байна.