Нийслэлийн БЗД-ийн сургуулиудын захирал, удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг хэрхэн тэгш хамруулан сургах талаар 55-р сургууль дээр ажиллаж, туршлага судлан зөвлөгөө мэдээлэл авав.
Тус үйл ажиллагаанд БЕГ-ын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, НБГ-ын дарга Б.Амартүвшин, БЗД-ийн Боловсролын хэлсийн дарга Б.Ганбат нар болон сургуулиудын захирал, удирдах ажилтнууд оролцлоо.
Тус үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж буй 55 дугаар сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Цаашид багш, эмч, сэтгэл зүйчдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-иудад тэгш хамруулан сургах чиглэлээр сургалт, уулзалт, туршлага солилцох ажлыг зохион байгуулах болно…