“ХҮҮХДИЙН НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ, СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газраас НЗДТГ, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн нийгэм сэтгэл зүйн асуудал, сургуулийн орчинд болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, хүүхэд хамгааллын бодлогыг эрчимжүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүүхдийн эсэн мэнд, аюулгүй амьдрах, эрхийг хамгаалах, сургуулийн орчинд эрсдэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд ханган ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийгмийн ажилтны “Зөвлөлдөх баг”-ийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг онцоллоо.
Сургалтад “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмаа, Сэлбэ сургуулийн сэтгэл зүйч Б.Ариунжаргал нар чиглүүлэгч багшаар оролцож, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аргазүйн зөвлөгөө өгөх, хүүхэд бүрийг сургуулийн орчинд аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлогыг эрчимжүүлэх чиглэлээр мэдээлэл хийв.
Мөн замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор өрнөж буй “Шар дарцаг” аяны талаарх мэдээллийг танилцуулсан юм.