“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн уралдаант наадам”-ын анхан шатны шалгаруулалт дүүрэг тус бүрд зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадмын I шатанд шалгарсан хамтлагууд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдах II шатны Нийслэлийн шалгаруулалтад оролцох юм.