Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын дунд зохион байгуулсан “ТАМИРЧИН БАГШ – 2023” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Нийслэлийн Боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд судлагдахуун бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн нийт 560 багш тамирчид волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.


I БАЙР: Б.Оюунбилиг мэргэжилтэнтэй Түүх, нийгэм, газар зүйн багш нарын баг тамирчид
II БАЙР: Г.Дорж мэргэжилтэнтэй Физик, мэдээлэл зүйн багш нарын баг тамирчид
III БАЙР: Д.Майнбаяр мэргэжилтэнтэй Дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын баг тамирчид

I БАЙР: Л.Уртнасан, Д.Ариунболд мэргэжилтэнтэй Бага боловсролын багш нарын баг тамирчид
II БАЙР: Р.Өлзийхүү мэргэжилтэнтэй Монгол хэл, уран зохиолын багш нарын баг тамирчид
III БАЙР: Г.Дорж мэргэжилтэнтэй Физик, мэдээлэл зүйн багш нарын баг тамирчид

I БАЙР: Н.Болдбаатар мэргэжилтэнтэй Математикийн багш нарын баг тамирчид
II БАЙР: Г.Дорж мэргэжилтэнтэй Физик, мэдээлэл зүйн багш нарын баг тамирчид
III БАЙР: Б.Цогтбаатар ахлагчтай НБГ, ДБХ, ЕБС-ын захирлуудын баг тамирчид

I БАЙР: Д.Ариунболд, Л.Уртнасан мэргэжилтэнтэй Бага боловсролын багш нарын баг тамирчид
II БАЙР: З.Болормаа мэргэжилтэнтэй Сургуулийн өмнөх боловсролын багш нарын баг тамирчид
III БАЙР: Н.Болдбаатар мэргэжилтэнтэй Математикийн багш нарын баг тамирчид тус тус хүртлээ.
Мөн тэмцээний волейбол болон 3х3 сагсан бөмбөг төрлийн “Тэгш тоглогч” шилдэг тамирчин цомын эзнээр:

Сагсан бөмбөгийн эмэгтэй “Тэгш тоглогч” тамирчнаар – Бага боловсролын багш нарын багийн тамирчин Т.Доржпагам,

Волейболын эмэгтэй “Тэгш тоглогч” тамирчнаар – Бага боловсролын багш нарын багийн тамирчин Б.Буяндэлгэр нар тус тус шалгарлаа.
Мөн тэмцээнд баг тамирчид, хөгжөөн дэмжигчидээ зохион байгуулалттай оролцуулсан З.Болормаа мэргэжилтэнтэй Сургуулийн өмнөх боловсролын багш нарын баг тамирчдыг Тусгай шагналаар шагнаж, урамшууллаа.
Тэмцээнд оролцсон, шагнал хүртсэн нийслэлийн нийт “ТАМИРЧИН БАГШ” нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.
Тэмцээнийг дэмжин ажилласан Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын Тэмүүжин өрлөг сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.