СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАСАН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар үүрэг өгсний дагуу тус газрын удирдах ажилтнууд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “танхимын сургалтад шилжих тухай” А/38 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцаж, багш, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.