Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/859 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их засварын саналыг www.brs.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан хүлээн авдаг болсон.

Захирамжинд заасан цаг хугацааны цагалбарын дагуу 2022 онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих их засварын саналыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хүлээн авсан бөгөөд нийт 96 сургууль, цэцэрлэг их засварын саналаа ирүүлсэн байна.

Дээрх ирүүлсэн саналуудыг эрэмблэн Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжих их засварын саналд оруулахаар холбогдох байгууллагуудад уламжлах бөгөөд мөн нэн тэргүүнд шаардлагатай байгаа зарим сургууль, цэцэрлэгийн засварыг 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд шийдвэрлэх болно.