СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН САНАЛЫГ ЦАХИМААР АВЛАА
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр захирамжаар “Нийслэлийн боловсролын салбарын барилга, байгууламжийн их засварын төсөл, арга хэмжээг төлөвлөх” аргачлалыг баталсан.
Энэхүү захирамжаар батлагдсан аргачлалын дагуу www.brs.ulaanbaatar.mn цахим системээр 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021 онд хийгдэх их засварын ажлын саналыг хүлээн авлаа.
Нийт 399 сургууль, цэцэрлэг цахим системд барилга байгууламжийн ерөнхий мэдээллийг оруулсан бөгөөд үүнээс 144 сургууль, цэцэрлэг их засвар хийлгэх хүсэлтийг илгээсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/859 дүгээр захирамжаар батлагдсан аргачлалын дагуу сургууль, цэцэрлэгийн ирүүлсэн их засварын саналыг эрэмбэлж, их засвар хийгдэх шаардлагатай газруудад ажлын хэсэг очиж танилцах болно.