Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар 53 удаагийн сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт 20795 багш ажилтан хамрагдаад байна.
Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц. Отгончимэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид, зөвлөх багийн гишүүд зэрэг 53 хүний бүрэлдэхүүнтэй баг 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 101 сургууль, 36 цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.