СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сургалтын менежерүүдийн “Зөвлөлдөх баг”-ийг чаыдавхжуулах, гишүүдийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, багш нарт зөвлөн туслах yp чадвар эзэмшүүлэх зорилготой сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтыг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа нээж, зөвлөлдөх багийн чиг үүрэг, гишүүдийг чадавхжуулах талаар баримталж буй бодлогыг танилцуулав.
Сургалтад Монголын хүний нөөцийн ассоциацийн ерөнхий захирал М.Наранбаатар, БХАН-ийн сургагч багш Ю.Базарханд, Б.Даваасүрэн нар чиглүүлэгч багшаар оролцож, “Байгууллагын зан төлөв, харилцаа хандлага”, “Сургалтын менежер гэж хэн бэ?”, “Сургалтын менежерийн амжилтад хүрэх алхам, ур чадвар”, “Сургалтын менежерийн эзэмших удирдахуйн арга барил, харилцаа, хандлага”, “Сургалтын менежер багшийг хэрхэн хөгжүүлэх вэ?” зэрэг сэдвээр илтгэл тавьж, дадлага ажлыг зохион байгуулав.
Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Сараннэмэх зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл, чиглэл өглөө.