“СУРАГЧДЫН СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2021-2022 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга, менежментийг танилцуулж, суралцахуйн онол, сургалтын арга зүйн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой цахим сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтад нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш, нийгмийн ажилтан нийт 37,834 хүн оролцож байна.
Цахим сургалт 08 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдрийн сургалт үндсэн 7 сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
-2021-2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилт;
-“Ногоон гэрэл” үйл ажиллагааг сургууль дээр зохион байгуулах, арга менежмент;
-Хүүхдийн нийгэмшил дасан зохицох чадварыг хөгжүүлэх сэтгэл зүйн зөвлөмж;
-Сурагчдын идэвх оролцоо, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх, түгшүүр айдсыг бууруулах, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах дасгал тоглоомууд;
-Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах сургалт, үйл ажиллагааны удирдамж;
-Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй, хэрэглэх аргачлал;
-Суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах сургуулийн менежмент сэдвийн хүрээнд илтгэгч, сургагч багш нар мэдээлэл өгөв.
Тус сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад цахим вебинар хэлбэрээр нийт 2146 хүн оролцож, 35.688 багш, ажилтанд видео дамжуулалтаар шууд хүргэх юм.
Өнөөдрийн сургалт 13 сэдвийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдаж байна.