СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХҮҮХДИЙН АВТОБУСТАЙ БОЛЛОО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.1.8 дах заалт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн.
Энэ зорилтын хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус” төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
2020-2021 оны хичээлийн жилд 29 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус үйлчилгээнд гарч өдөрт дунджаар давхардсан тоогоор 6,100-6400 хүүхэд тээвэрлэж байна.
Төслийн хүрээнд 75 автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ингэснээр түгжрэлд нөлөө бүхий байршилтай 31 сургууль бүгд “Сургуулийн автобус” үйлчилгээнд хамрагдаж, сургуульд хүүхэд хүргэх автомашины тоог өдөрт 2,600 гаруйгаар бууруулах боломж бүрдэх юм.
Эхний ээлжийн стандартын шаардлага хангасан хүүхдийн автобуснуудыг өнөөдөр “Автобус-3” нэгтгэлд хүлээлгэн өглөө.