“ОЮУН БИЛГИЙН СОЁРХОЛ-МОНГОЛ ХЭЛ БИЧИГ” ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Суурь, бүрэн дунд боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөр, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийг хэрэгжүүлэхэд ерөнхий боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарт онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим сургалтын аргуудаас заах, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор БШУ-ны яамны дэмжлэгтэйгээр нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл бичиг, багш, судлаачдын үндэсний холбоо хамтран нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж буй монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарт зориулсан цахим сургалтыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
4 удаагийн сургалтад давхардсан тоогоор 2800 багш хамрагдлаа.
Сургалтын үеэр БШУ-ны яамны сайд Л.Цэдэвсүрэн, НБГ-ын дарга Ж.Гантулга нар үг хэлж, “Монгол хэл, бичгийн сургалтын бодлого, эрх зүйн орчин” Т.Ням-Очир /БШУЯамны БДБГазрын дарга/, “Технологийн дэвшил боловсролын салбарт (цахим сургалтын программууд, тэдгээрийн нийтлэг ба ялгаатай тал) Powtoon, Classroom платформуудыг сургалтад ашиглах Ж.Мягмардорж /ШУТИС-ийн багш/, “Уран зохиолын эхийн задлалд Classroom ашиглан зааж буй багшийн туршлагаас Ж.Мөнхсайхан /Шинэ Монгол сургуулийн МХБУЗ-ын багш/, Үндэсний бичиг хичээлд Powtoon программ ашиглан зааж буй багшийн туршлагаас Б.Алтанзул /Шинэ Монгол сургуулийн МХБУЗ-ын багш/, “Зөөлөн ур чадвар” Б.Сонинцэцэг /ШУТИС-ийн ахлах багш/, “Хэлд орох, хэл эзэмших үйл” Н.Нансалмаа /МУИС-ийн багш, проф, Ph.D/, “Хэлний соёл судлал, хэл шинжлэл” Ж.Баянсан /СУИС-ийн багш, проф, Ph.D/, “Хэлц утгын тогтолцоо” Ж.Бат-Ирээдүй /МХББСҮХ-ны тэргүүн, Sc.D/, “Орчин цагийн хэл шинжлэлд гарч буй үзэгдлүүд, тэдгээрийг хэрхэн тайлбарлах” В.Дашдаваа /МУИС-ийн багш, Ph.D/, “Монголын нууц товчоог заахад анхаарах асуудал, зөвлөмж” Э.Пүрэвжав /ШУА-ын ХЗХ, Ph.D/, “PISA буюу суралцагчдын олон улсын үнэлгээний хөтөлбөрийн танилцуулга” Р.Өлзийхүү /НБГ-ын мэргэжилтэн, “Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх нь” Г.Даваажаргал /БМИҮЗ-ийн мэргэжилтэн, Ph.D/, “Уран зохиолын хичээлийн агуулга, заах арга зүй” Ч.Жачин /МУ-ын гавьяат багш, Ph.D/, “Үндэсний бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл” Ш.Чоймаа /МУ-ын ардын багш/, “Орчин цагийн монгол хэлний загвар ба заах арга зүй” М.Базаррагчаа /МУ-ын гавьяат багш, проф/, “Уран зохиолын заах урлаг” До. Цэнджав /МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, Ph.D/, “Монгол хэл бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг хэрэгжүүлэхэд монгол хэл бичгийн багш нарын үүрэг оролцоо” Д.Наранзул /БШУЯ-ны БДБГазрын ахлах шинжээч/ гэсэн сэдвүүдээр 22 цагийн лекц уншиж, 22 цагийн дадлага ажлыг нийт оролцогч багш нараараа хийлгүүллээ.
Сургалтын үр дүнд нийслэлийн монгол хэл, бичгийн 1000 багшийн онолын мэдлэг, арга зүйн чадварт дэмжлэг үзүүлж, монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр Powtoon программыг ашиглан хийсэн 92 цахим хичээлийн сантай болж, сурагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх 715 жишиг даалгаврын санг бүрдүүллээ.