Байгальд ээлтэй, амьтанд ээлтэй, хүнд ээлтэй оршин тогтнох ур ухааныг бий болгож, дэлхийн хүмүүнлэг иргэнийг бэлтгэхэд чиглэсэн Nomadic education хүүхдийн зуслан Монгол орныхоо 3 аймаг 5 байршилд албан ёсоор нээгдэж байна.
Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгуудад байгуулагдаад байгаа зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо танихын тулд цугларан анд найзууд болох юм.
Уг зуслан дээр хүүхдүүд байгалийн гэрэл, ус, хоол хүнсийг ашиглаж, хэрхэн багаар ажиллаж, эх орноо хайрлаж, өөрийгөө олоход чиглэсэн онцгой сургалт, хөтөлбөрүүдтэй.
Нүүдлийн соёлын боловсрол хөтөлбөрийн нээлт 2023 оны 05 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд, мөн нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 01-нд Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна.