НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН
ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн захирлуудад чухал шаардлагатай болон цаг үеийн асуудлаар ээлжит сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар:
• БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, НБГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид нар Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан төсвийн шинэчлэлийн хүрээнд хувьсах зардлын бүрэлдэхүүнд багтсан цахим хэрэглээний зардал, эрүүл мэндийн үйлчилгээний зардал, багшийн тасралтгүй хөгжлийн зардал, хичээл практикийн зардал, сургалтын тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардал, танхимаас гадуурх хичээл сургалтын үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан, цаашид сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж, зарцуулах талаар мэдээлэл, холбогдох зөвлөмж, зөвлөгөөг өгөв.
• Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад LMS/SMS нэвтрүүлэхтэй холбоотойгоор цахим шилжилтийн давуу тал болон платформын танилцуулгыг холбогдох компанийн төлөөллүүд танилцууллаа.
• Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин цаг үеийн асуудлаар, Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ “Хүүхэд хөгжил хамгааллын аян”-ы талаарх мэдээллийг тус тус танилцуулж, мэдээлэл өглөө.








