НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД “ЦАГДАА АХ” АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хүүхэд зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арим арга хэмжээний тухай” А/1291 дүгээр захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс дүүргийнхээ сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд “Шар дарцаг” аяны зорилго, зорилтыг сонирхолтой хэлбэрээр хүүхэд, багачууддаа хүргэхийн зэрэгцээ зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар мэдлэг, мэдээлэл олгож, багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөмж мэдээлэл өгч байна.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аян “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор нийслэлийн хэмжээнд өрнөж байна.