“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО”-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн 9 дүүргийн залуу багш нарын холбооны тэргүүлэгчидтэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Үндсэн ажлаасаа гадна, багш нарыг хөгжүүлэх, дэмжих болон нийгэмд тустай үйл ажиллагаанд бусдыгаа манлайлан оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлж, нийслэлийн Боловсролын газрын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Энэ удаагийн уулзалтаар, багшийн нийгэмд эзлэх байр суурь болон зарим баталгааг нэмэгдүүлэх, ёс зүй, хариуцлагын хэм хэмжээтэй холбоотойгоор нийгэмд чиглэсэн эерэг нөлөөлөл бүхий хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, цаашид залуу багш нарыг чадавхижуулах, эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Нийслэлийн залуу багш нарын холбоо нь дан ганц багш нарын нийгмийн асуудалд бус нийгэмд тустай олон ажлыг санаачлан ажилладаг бөгөөд “Цус хандивлах аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж, “Мянган төгрөг- мянган хайр” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт хүчилтөрөгчийн аппарат болон цэр соруулах аппарат бэлэглэсэн зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын түүхт 832 жилийн ой, Нийслэлийн Боловсролын газрын 90 жилийн ойг тохиолдуулан залуу багш нарын холбооноос хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлийг гардуулав.