НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай боллоо. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлах, шинэчлэн тохижуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Хөл бөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран бүтээн байгуулжээ.
Энэхүү талбай нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд хийгдэж буй анхны олон улсын стандартад нийцсэн талбай болж байна.