НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 15 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль шинэ спортын заалтай болж, улсын комисс хүлээн авлаа. Спорт заалны барилгыг сүүлийн үеийн стандарт нийцүүлэн “Дуутын нуруу” ХХК, “Юу Зэт эрдэнэ” ХХК-ууд барьж гүйцэтгэлээ.
Тус спорт заал нь эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, чийрэгжилтийн танхимтай баригдсанаараа онцлогтой.
Шинэ спорт заалтай болсноор сурагчид хичээлийн бус цагаар спортын секц дугуйланд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байна.